Нийгмийн

Хуулийн тайлбар: ББСБ-ын тоог багасгах биш ихэсгэх нэмэлт өөрчлөлт

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, Э.Бат-Амгалан, М.Оюунчимэг нарын гишүүд Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад байна.

Тэд эл хуулийн төслөө өргөн барихдаа ББСБ-ын тусгай зөвшөөрлийн тоог 60 хувиар бууруулна гэж зарлан тунхагласан юм.

2021 оны сүүлээх Монгол Улсад 500 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулж, давхарсан тоогоор 4.6 сая иргэнд зээлийн үйлчилгээ үзүүлжээ. 

Тэгэхээр хууль хэрэгжвэл 500 ББСБ 200 болж буурах юм уу гэдэг нь анхаарал татна.

Онцлох ямар заалтууд оруулж ирснийг тайлбарлавал:


Уг хуулийн төсөлд банк бус санхүүгийн байгууллагуудыг үйл ажиллагааны чиглэлээр нь

  • Зээлийн банк бус санхүүгийн байгууллага,
  • Хөрөнгө удирдлагын банк бус санхүүгийн байгууллага,
  • Факторинг, Валют арилжаа

гэх зэргээр ангилж, төрөлжүүлэхээр тусгасан байна.

- Одоогийн хүчин төгөлдөр хуулиар, банк бус санхүүгийн байгууллага 11 тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгаар 4 тусгай зөвшөөрөлтэй болгож буй

Одоогоор ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэгчдийн нэр бүхий 10 төрлийн үйл ажиллагаа тус бүр дээр тусгай зөвшөөрөл авдаг. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээр тусгай зөвшөөрлийг 4төрөлжүүлэн 4 болгосноор 4 тусгай зөвшөөрлийн хүрээнд 11 төрлийн үйл ажиллагаа эрхлэх аж. Гэвч олон зөвшөөрлүүдийг ҮГҮЙ болгож, хөнгөвчилсөн нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг илтэд дэмжихээр. Нэг талаараа банк бус санхүүгийн байгууллага улам олноор байгуулагдах, тоог нэмэгдүүлэх талтай гэх шүүмжлэлүүд гараад эхэлсэн юм.

-Хуулийн төсөл батлагдсанаар, банк бус санхүүгийн байгууллага цахимаар ажиллах боломж бүрдэх зохицуулалт оруулж иржээ.

Ингэснээр уламжлалт хэлбэрээр олгодог байсан зээлийн бүтээгдэхүүн гар утас руу шилжсэн. Иргэдэд олгодог зээлийн хүртээмж нэмэгдсэн билээ. Үүнийг хууль өргөн баригч УИХ-ын гишүүд “Гар утсаар зээлийн хүсэлт явуулснаар олон теллер, эдийн засагч суух шаардлагагүй болж зардал багасна. Зээлийн хүү буурах боломжтой болно” гэж үзэж буй аж. Тэгэхээр эл заалт нь тоог багасгах бус мөн л ихэсгэх зохицуулалтыг дэмжсэн гэсэн үг. Хүссэн нь СЗХ-ноос зөвшөөрөл аваад гар утасны аппаар зээл олгоод байх юм.

-Төрийн банк, санхүүгийн байгууллагад ажиллаж буй албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд хувиараа банк бус санхүүгийн байгууллага эзэмшихийг хориглох юм байна. 

УИХ-ын гишүүд, Монголбанкны ажилчид, Төрийн банкныхан ББСБ-тай энэ нь манай нийгмийн хамгийн шударга бус үзэгдлүүдийн нэг. Тэд нэг гараараа мөнгөний бодлого тодорхойлж, нөгөө гараараа иргэдийн халаасыг асар өндөр хүүтэй мөнгөөр тэмтчдэг. 2019 онд Монголбанкны 22 ажилтан, Төрийн банкны ТАВАН захирал, УИХ-ын дөрвөөс таван гишүүн ББСБ ажиллуулдаг байв.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button