ДЭЛХИЙНИЙГЭМ

Франц: Эммануэль Макрон сонгуульд ялалт байгууллаа

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд саналын хуудасны 73 хувьд боловсруулалт хийсний дараа 54 хувийн санал авсан байна. Энэ талаар тус улсын Дотоод Хэргийн Яамны албан ёсны мэдээлэлд дурджээ.

Харин хэт барууны үзэлтэй “Үндэсний фронт” Намын дарга Марин Ле Пен 46 хувийн санал авчээ.

Францын Дотоод Хэргийн Яамны мэдээлснээр, сонгогчдын 26 хувь нь хоёрдугаар шатанд саналаа өгөөгүй аж. Үүний зэрэгцээ, Францын хэвлэлүүд урьдчилсан тооцооллоор эцсийн дүнд Эммануэль Макрон 57,6 хувь, Ле Пен 42,4 хувийн санал авна гэж таамаглаж байгаа юм.

“Үндэсний фронт” Намаас нэр дэвшиж буй Марин Ле Пенийн авсан саналын хувь 42-45-тай байгаа ба цаашид энэ тоо өөрчлөгдөж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлсэн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат буюу эцсийн шат ийнхүү ням гараг /2022.04.24/-т болж өндөрлөлөө. Ихэнх санал авах байрууд орон нутгийн цагаар 19:00 /Монголын цагаар 02:00/ хүртэл ажилласан ч Парис, Бордо, Тулуз, Лион зэрэг томоохон хотуудад сонгогчид 20:00 цаг хүртэл саналаа өгсөн байна.

Нэг зүйл сонирхуулахад, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой сайн харилцаатай, түүнийгээ алдахыг хүсэхгүй байгаа гэж мэдэгдсэн нь анхаарал татсан юм.

В.Зеленский: “Би өнөөдөр Францад болж буй Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх эрхгүй. Гэсэн ч, би Эммануэль Макронтой сайн харилцаатай гэдгээ хэлмээр байна. Би харилцаагаа алдахыг хүсэхгүй байна” гэж Францын “BFMTV” сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Харин Эммануэль Макроны өрсөлдөгч Марин Ле Пенийн тухай ярихдаа, “Хэрэв Марин Ле Пен алдаагаа хүлээн зөвшөөрвөл бидний харилцаа өөрчлөгдөж магадгүй” гэснийг хэвлэлдүүд онцолжээ.

Эх сурвалж: France24

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button