Нийгмийн

Япон улс ЖДҮ-ийг дэмжих, төр, хувийн хэвшил хамтарсан корпораци Монголд байгуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЖАЙКА-ийн дарга Тамүра Эрико нутаг буцахаас өмнө энэхүү уулзалтыг зохион байгуулж буй бөгөөд түүний ажлыг Танака Шиничи хүлээн авч байгаа юм.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Тамүра Эрико Танд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ЖАЙКА-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Монгол Улсад ажиллах хугацаандаа дэмжлэг үзүүлэн ажилласанд талархал илэрхийлье. Япон Улсдаа эргэн очоод Япон-Монголын хамтын ажиллагааны чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ноён Танака Шиничи Танд ЖАЙКА-ийн даргаар томилогдон ирсэнд халуун баяр хүргэе. Монгол Улсад тавтай морилно уу. Монгол Улсад ажиллаж, амьдрахад Танд таатай байна гэж найдаж байна” гэсэн юм.  

Дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд Жижиг, дунд үйлдвэр чухал үүргийг гүйцэтгэдэг. Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд ихэнх албан ёсны ажлын байрыг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг буюу арван ажлын байр тутмын долоог бий болгож байна.

Иймээс Монгол Улсад олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлж, ЖДҮ-ийг дэмжих төрийн бүтцийг оновчтой болгох, төр хувийн хэвшил, олон улсын донор байгууллагын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий санхүүжилтийн корпораци байгуулж, ЖДҮ-ийн бүх үйлчилгээг нэг малгай дор нэгтгэх саналтай байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илэрхийлж, ЖДҮ-ийн корпорацийг байгуулахад дэмжиж туслахыг хүслээ.

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт ЖАЙКА-ийн дэмжлэгээр “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төсөл”-ийн зээлээр нийт 900 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж үйлдвэр, үйлчилгээгээ өргөжүүлж, шинээр 14,000 орчим ажлын байр бий болгон уг төсөл хэд хэдэн үе шаттай амжилттай хэрэгжсэн. Одоо ч энэхүү төсөл үргэлжлэн хэрэгжиж байна.   

Мөн “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл” зэрэг хэд хэдэн техник туслалцааны төслүүд амжилттай  хэрэгжсэн. Түүнчлэн ЖАЙКА-аас зохион байгуулдаг магистр, докторын хөтөлбөр, сургалтуудад хүнс, хөдөө аж ахуйн салбарын албан хаагчдыг идэвхтэйгээр хамруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button