Нийгмийн

Хандгайтын аманд хориглосон газарт байшин барьж эхэлсэн иргэнийг торгожээ

Нийслэлийн Сүхбаатар  дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд энэ сарын сарын 11-ний өдөр ой, усны сан бүхий газар байшин барьж эхэлсэн зөрчлийг илрүүлжээ.

Тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн албатай хамтран зөрчлийг шалгасан. Тухайн зөрчлийг Экологийн цагдаагийн албанаас Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны байцаагчид шилжүүлэн, холбогдогч иргэн Э-д торгууль, нөхөн төлбөр ногдуулж, зөрчлийг арилгуулсан.

Нийслэлийн Байгаль орчны газрын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тухайн байршилд дахин очиж энэ сарын 25-ны өдөр хяналт шалгалт явуулахад иргэн Э-ийн зэргэлдээ орших газарт ой, усны сан бүхий газар хориглох үйл ажиллагаа  явуулж байсан дахин нэг зөрчил илэрснийг арилгах зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллав. Үүнд:

  • Газар эзэмших гэрчилгээг цуцлах, чөлөөлөх асуудлыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлэв.
  • Нийслэлийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн албан шаардлагыг өгч үйл ажиллагааг зогсоов.
  • Ойн сан бүхий газарт хориглох үйл ажиллагаа явуулсан иргэнд зөрчлийн хэрэг нээв.
  • Үйл ажиллагаа явуулахгүй байх хууль эрхзүйн зөвлөгөөг тухайн газар эзэмшигч иргэнд өгөв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button