Нийгмийн

Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махны экспортыг сэргээлээ

Коронавирусийн халдвар, цар тахлын улмаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг 2021 оны зургаадугаар сарын 30-наас зогсоогоод байгаа билээ. Тэгвэл дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махыг БНХАУ руу дахин экспортлохоор боллоо.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Коронавирусын халдварт цар тахлын улмаас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэв.

Хятадын талтай эхний ээлжинд Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button