Нийгмийн

Б.Буджаргал зургаан өдөрт 808 км гүйн, АНУ-д түрүүллээ

Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулж, хэт холын зайн уралдаанд өндөр амжилт гаргасаар яваа тамирчдын нэг нь Бямбаагийн Буджаргал. Өмнөговь аймгийн харьяат тэрбээр АНУ-д болсон зургаан өдрийн уралдаанд түрүүлжээ. Тэгэхдээ зургаан өдрийн хугацаанд 808 км туулан, түрүүлэх болзол хангасан юм.

Б.Буджаргал 2020 онд зургаан хоногийн хугацаанд 787 км гүйн түрүүлж, түүгээр ч үл барам АНУ-ын Флоридад болсон тэмцээний дээд амжилтыг 17 км-ээр ахиулсан.

Тэрбээр 2017 онд “Self-tran-scendence USA open” тэмцээнд хурд сорихдоо 10 өдөр буюу 240 цагийн хугацаанд 1189.3 км гүйн, түрүүлсэн. 

Түүний туулсан зай Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хүрэхтэй тэнцэнэ гээд бодохоор туршиж үзэх нь байтугай төсөөлөхөд ч тун бэрх. Тэгэхдээ Б.Буджаргал тус тэмцээнд түрүүлсэн төдийгүй медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button