Нийгмийн
Улсын начин А.Алтанхуяг чөлөөт бөхийн мастерсын улсын аварга боллоо

Чөлөөт бөхийн мастерсын буюу ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-д Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат бөх, улсын начин Алтангэрэлийн Алтанхуяг түрүүллээ.
Эл жинд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын харьяат, аймгийн арслан Маамуугийн Төмөртогоо мөнгө, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, улсын начин Батсайханы Дэлгэрсайхан, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн арслан Цагаанхүүгийн Энхбат нар хүрэл медаль хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.