НийгмийнУЛС ТӨР

Тууз хайчилж, сүржин эхэлсэн ч олон тэрбумыг "залгиад" сураггүй болсон ТӨСЛҮҮД

Сүржин эхлүүлж, улсын төсвийн олон тэрбумыг зарлагадсан ч даржин дуусаж, ор сураггүй алга болсон томоохон төслүүдийг та бүхэнд танилцуулж байна.

-МЕТРО-

Манай улс 2007 онд метротой болох байсан. Энэ талаар сонингийн шар хуудсанд үлдсэн түүхэн мэдээгээр бид одоо тоглоом наргиа хийж явдаг. 2004 оноос яригдаж, тендер зарлан гүйцэтгүүлж байсан ТЭЗҮ-г Нийслэлийн өмчийн харилцааны газраас санаачлан, БНСУ-ын “Сөүл метро”, “Сүүсанг инженеринг" (Soosung) компанитай хамтран боловсруулсан байдаг.

Энэ ТЭЗҮ-д метроны замыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан таван чиглэлийн 60.0 орчим км замтай байхаар төлөвлөж, маршрутаа Зайсангаас долоон буудал, Улиастайгаас таван шар, Чингис хаан нисэх онгоцны буудлаас Цагаан хаалга, Шар хаднаас Сансарын шатахуун түгээх станц, Их тойрууд тойрог хэлбэрээр явна хэмээн төлөвлөж байжээ. Харамсалтай нь уг ТЭЗҮ Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нийслэлийн нийтийн тээврийн газарт шилжсэнээс хойш сураг алдарсан.

-ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС-

Монгол Улсад “Тусгай замын автобус” төсөл 2009 оноос яригдаж эхэлсэн бөгөөд 2012 онд хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж, 10 жилийн хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн. Азийн Хөгжлийн Банкны зээлээр санхүүжүүлэх энэ төслийн хэрэгжүүлэгч агентлаг нь Улаанбаатар хотын захиргаа байсан юм.

2016 оны 11 сард төслийн нэгж байгуулагдаж, 2017 онд Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны тайлан гарсан. Энэ баримт бичгийн дагуу нийт 44.9 км урттай, 60 автобусны буудалтай 3 үе шат/корридор бүхий ТЗА төслийн төлөвлөгөө гарсан байдаг. Үндсэн корридор хэлбэрээр буюу тэжээх дэд сүлжээгүй, автобусны буудлуудын хувьд өндөр багтаамжтай (9 метр өргөн байхаар тооцоолсон), автобус гүйцэж түрүүлэн гарах дэд зогсоолуудтай бөгөөд 2030 он гэхэд нэг чиглэлд цагт 10,000 зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шат/корридорын үйл ажиллагаанд 300–400 автобус шаардлагатай ч хөрөнгө мөнгөний дутагдлаас шалтгаалан эхний ээлжинд, 2 талдаа хаалгатай 200 шинэ автобус худалдаж авахаар төлөвлөсөн.

Хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс зарласан байсан инженерийн нарийвчилсан зураг төслийн тендерийг 2018 онд цуцалснаас хойш тодорхой ахиц гарахгүй байсаар харамсалтай нь энэ төсөл 2020 оны 2-р сарын 28-ны өдрөөр зогссон.

-ДҮҮЖИН ТЭЭВЭР-

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийн нэг гэгдэж байсан "Агаарын дүүжин тээвэр" сураггүй болсон. Уг төслийн ажилд зориулан 2021 онд төсөвлөсөн 414 сая гаруй төгрөг төсөвлөсөн ч юу хийсэн нь тодорхой бус. Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийг одоогийн Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа танилцуулсан.

Түүнээс хойш долоон сарын дараа буюу 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогчийн захирамжаар 90 хүний орон тоог нь ч баталж байв.

-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМЫН ДАВХАР ГҮҮРЭН ГАРЦ-

Улаанбаатар хотын түгжрэлийн томоохон цэг болдог Зүүн дөрвөн замыг давхар гүүрэн гарцтай болгох ажил 2018 онд эхэлсэн хэмээж байсан ч ор сураггүй алга болсон.

Энэ ажлын хүрээнд уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлууд давхар хийгдэнэ. Тус гүүр  хийгдсэнээр Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Сансарын тунел хүртэлх,  Бөхийн өргөөний уулзвараас Кино үйлдвэрийн урдах уулзвар хүртэл үргэлжлэх авто машиний түгжрэл эрс буурч, иргэд ая тухтай саадгүй зорчих боломж бүрдэнэ гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра ярьж байв.

- "ДЦС-5" ТӨСӨЛ-

"Дулааны  цахилгаан станц 5" барих төслийг анх 2011 онд эхлүүлж байв. Түүнээс хойш 11 жил өнгөрчээ.

Уг цахилгаан станцыг барихаар тендер 2011 онд зарлагдаж, Франц, Япон, БНСУ, Монгол гэх дөрвөн улсын консерциум ялалт байгуулж, тухайн үедээ 1.2 тэрбум ам.долларын өртгөөр 3.6 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах тооцоолол гаргаж байжээ. Мөн зардлаа 25 жилд  нөхөх нөхцөлийг Монголын талаас тавьж байсан юм. 

Засаг солигдох бүрт станцын байршил нь өөрчлөгдсөөр ирсэн. Анх "ДЦС3"-ын хажууд барихаар төлөвлөж байсан бол төд удалгүй Ургах наран хорооллын орчим барих тухай яригдаж байв.  Байршил солигдох бүрт шинэ ТЭЗҮ боловсруулдаг, түүнд нь 3 сая ам.долларыг зарцуулсаар ирсэн байна.

-ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦ-

Анх 1991 онд барих шийдвэр гарч байсан Эгийн голын УЦС төсөл өдгөө 31 жилийн дараа ч алга. Энэ төслийг 2007 онд эхлүүлж, Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийж, тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг. Түүнээс хойш төсөл зогссоор 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдснаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн байдаг.

Хамгийн сүүлд 2018 онд батласан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрт стратегийн нэгдүгээр зорилго гэж багтаасан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэдхэн сарын өмнө ОХУ-д айлчлаад ирэхдээ эл төслийг тодорхойгүй хугацаагаар царцаагаад, В.В.Путинд буулт хийгээд ирсэн нь нэгэнт тодорхой болсон билээ.

-БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ-

Уг төслийн өртөг 1.2 тэрбум ам.доллар. Уурхайг түшиглэн 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 онд “Багануур-Пауэр” компанитай байгуулж байв. Гэрээнд тусгаснаар,  БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилсан хүчин чадал бүхий дулааны шинэ станцыг барьснаар иргэд, албан байгууллага, ААН-үүд нэг квт цахилгааныг 9 цент буюу 225 төгрөгөөр худалдан авахаар заажээ.

2017 оноос хойш тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалтай явж ирсэн энэхүү цахилгаан станцын барилга угсралтын ажил дөрвөн жил, ашиглалтын хугацаа нь 21 жил байхаар анх гэрээнд тусгажээ.

Жилийн хэрэгцээнд хоёр сая тонн Багануурын уурхайн нүүрсийг хэрэглэх тооцоо гарсан бөгөөд сүүлийн үеийн техник технологид суурилсан цахилгаан станц барихаар төлөвлөсөн. Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болно. Эл төслийг Засгийн газар дэмжинэ гэдгийг өнгөрсөн хоёрдугаар сард Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэж байв. Гэвч дорвитой, бодит ажил хийж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

-САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК-

Манай улс өмнийн говьд Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулж тавантолгойн нүүрс, оюутолгойн зэс, зүүнбаянгийн нефть зэрэг бүтээгдэхүүнээ боловсруулж гадаад зах зээлд экспортлох замаар асар их ашиг олох мастер төлөвлөгөөг 2010 онд гаргасан юм.

Энэ үйлдвэр ашиглалтад орвол манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хурдацтай өснө. Оюутолгойн зэс, тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь экспортолж олсон орлогоос ч их хэмжээний ашиг олох боломжтой. Цаашлаад хэдэн зуун мянган ажлын байр бий болно гэж холбогдох албаныхан ярьж байлаа. 2013 гэхэд тус үйлдвэрийг барьж байгуулна гэж албаны хүмүүс мэдэгдэж байсан юм. Ингэхдээ хөнгөн бетон блокны үйлдвэр, төмрийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, гангийн үйлдвэр, цементийн үйлдвэр, коксын үйлдвэр, шингэрүүлсэн түлшний үйлдвэрийг цогцоор нь барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан юм. 

Харамсалтай нь, 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр Засгийн газраас энэхүү хүнд үйлдвэрийн цогцолбор байгуулах шийдвэрийн дагуу 3512 га газрыг олгосныг цуцалсан юм. Учир нь  тусгай хэрэгцээнд авсан газарт өдийг хүртэл ямар нэгэн үйлдвэр бариагүй төдийгүй  аж үйлдвэрийн цогцолбор   байгуулах судалгаа хийсэн ч үр дүнгүй болсон аж.

"МАЙДАР ХОТ" 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Монгол, Герман улсын инженерүүдийн хамтран хийсэн "Майдар хот" төсөл хэрэгжсэнээр анх удаа эко хот байгуулна гэж төлөвлөсөн.

Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн билээ. Эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон талаараа төслийн удирдагч нь танилцуулж байв. Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108м өндөр Зарлиг увдисын суварга босгохоор төлөвлөсөн. Гэвч өдийг хүртэл тус төслөөс сураг алга.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 27, 2022 08:15

Ta nar metrond suuhgu bgamu haha

Зочин
Зочин
4 сар 27, 2022 09:24
Reply to  Зочин

НЭГ НАМ ГАРААД НӨГӨӨ НАМЫН ХИЙЖ БАЙСАН АЖЛЫГ 100% ӨӨРЧИЛДӨГ , ХЭН ИХ ХИЙНЭ ТЭР ШОРОНД ЯВДАГ БОЛЧИХООР ҮНЭН А3ИЛ ХИЙДЭГ ХҮН БАЙХГҮЙ ПОПОРДОГ ХҮН ОЛШИРДОГ ЮМ БАЙНА . ТӨРИЙН ЗАЛГАМЖ ХАЛАА ГЭДЭГ ЮМ БАЙХГҮЙ БОЛЧИХСОН БАЙХ ЮМ ДАРХАНЫ ЗАМЫГ ХАР ДАА.АЖИЛДАА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ГЭЖ ЁСТОЙ ГОНЖ .

Зочин
Зочин
4 сар 27, 2022 08:15

Bi duujin guureeree yvaad goy l bnshd

Зочин
Зочин
4 сар 27, 2022 08:16

Baahan mynguuujingiin ulgeruud

Суба
Суба
4 сар 27, 2022 09:10

Хэдэн тэрбумийг х�##�ааслан ТЭЗҮ гэж баахан цаас үзүүлээд хариуцлага хүлээлгүйгээр хаяад явдаг хоноцын сэтгэхүйтэй хүмүүсээр удирдуулахаар...

Зочин
Зочин
4 сар 27, 2022 09:15

Хэдэн тэрбумийг х�##�ааслан ТЭЗҮ гэж баахан цаас үзүүлээд хариуцлага хүлээлгүйгээр хаяад явдаг хоноцын сэтгэхүйтэй хүмүүсээр удирдуулахаар...

Зочин
Зочин
4 сар 27, 2022 09:15

Энэ төслүүд хэргэжсэн бол �##�ь хэзээний түгжрэлгүй, тайвна амг�##�ан улс болчихоор байлаа

Zochin
Zochin
4 сар 27, 2022 17:18

Banknii zeel avsan ezrntei tulugdunu, Ene tuuz hsichlaadvheden terbumaar ne ur dung tusluudiig yah esyoi v MAH ene ulsiig buur duhruul#re shuu Yasan nuguu usaa madhinaar zuudug usan orgiluur nertei higiin sav 3,2 terbum biluu

Зочин
Зочин
4 сар 27, 2022 21:09

ЭЗЭД - г нэрлэ .... Идсэн гэдэсийг нь хаг�##� ...

Холбоотой мэдээ

Back to top button