
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон руу утсаар холбоо барьсан ч Эммануэль Макрон утсаа аваагүй байна. Хариу өгөөгүй аваагүй шалтгаан нь Макрон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан баяраа тэмдэглэж байгаад хариу өгсөнгүй гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Жо Байден энэ талаар ярихдаа, “Юуны өмнө Францын сонгууль амжилттай болсныг би үнэлж байна. Хоёрдугаарт, би өчигдөр орой Эммануэль Макронтай ярилцах гэж оролдлоо. Би түүний туслахуудтай ярилцсан, харин Макрон Эйфелийн цамхагт баяраа тэмдэглэж байсан гэж хэлсэн” хэмээсэн байна.
Жо Байден ирэх даваа гараг /2022.05.02/-т Эммануэль Макрон руу дахин утасдахаар төлөвлөж байгаагаа нэмж хэлэв.
Эх сурвалж: Foxnews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ. Макрон ялж.