Нийгмийн
Ихэр охид УАШТ-ий нэг жинд медаль хүртлээ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ "Буянт-Ухаа" спортын ордонд өчигдөр эхлэн, үргэлжилж байна.
Охидын 46 кг-ын жинд ихэр охид болох Төв аймгийн Батсүмбэр сумын тамирчин Цагаандолгорын Мөнгөнчимэг, Мөнгөнзул нар хамтдаа хүрэл медаль хүртсэн нь содон үйл явдал байлаа.

Тэдний анхны багш нь Ц.Бат-Эрдэнэ. Сүүлийн хоёр жил бэлтгэлээ ОУХМ Л.Энхбаярын удирдлагад хийж буй.
Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд эрэгтэй ихэр бөхчүүд улсын аваргын нас насны ангиллын нэг жинд хамтдаа медаль авсан цөөнгүй тохиолдол бий. Харин эмэгтэй ихэр бөх УАШТ-ээс нэг жинд медаль хүртсэн тохиолдол тун ховор.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.