Нийгмийн

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлавал тэднийг спорт хорооны даргаас чөлөөлнө гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Тус хуулийн 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хоригложээ.

Уг заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ заалт батлагдсан тохиолдолд яамдын дэргэдэх спорт хороод татан буугдах уу. ЦЕГ-ын дэргэдэх “Хүч” нийгэмлэг, Батлан хамгаалах яамны дэргэдэх “Алдар” спорт хороо, ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” спорт хороо, ШШГЕГ-ын дэргэдэх “Сүлд” спорт хороог татан буулгаж байна гэж ойлгож болох уу. Мөн Цэргийн дуу бүжгийн чуулга, Хилийн цэргийн чуулга, ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулга татан буугдах уу” гэж асуув.

Энэ асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд нэлээд ярьсан. Спортын хороодыг тусгай хүчний байгууллагуудын бэлтгэлд зориулан байгуулсан. Үндсэн алба хаагч биш бол тамирчдыг энд байлгах нь буруу юм. Тиймээс спорт хороодыг Биеийн тамир, спортын хороонд нэгтгэх зохион байгуулах нь зөв гэж үзсэн. Мөн чуулгуудыг Соёлын яаманд нэгтгэн зохион байгуулна. Эдгээр асуудлыг 2023 оны төсөвт авч үзнэ. Тамирчид хүчний байгууллагын орон тоонд орж ажиллаад байдаг. Гэтэл тэр тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу үгүй юу гэдэг асуудал бий.

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Сүлд” чуулга бүгд Соёлын яамны харьяанд очно. “Алдар” спорт хорооны тамирчид Биеийн тамир спортын хороонд шилжинэ. Спорт хороодын удирддаг бөхчүүд БТСУХ-нд шилжиж таарна. Спорт хороонд зөвхөн хүчний байгууллагын алба хаагчдыг үлдээгээд, тамирчдыг шилжүүлнэ” гэв.

“Алдар” спорт хороог дархан аварга Г.Өсөхбаяр, “Сүлд” спорт хороог даян аварга Н.Батсуурь, “Аврагч” спорт хороог улсын аварга П.Бүрэнтөгс удирддаг. Хэрвээ Хэмнэлтийн тухай хуулийг батлавал эдгээр гурван аварга спорт хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөж таарах нь.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шууд устга

Зочин
Зочин

Зовлогонуудыг далан давхар марш

Зочин
Зочин

Зөв. Өсөхөө бол бүүр эхэнд нь.

Зочизөвн
Зочизөвн

Туйлын зөв санаачлага шүү. Ёслож мэдэхгүй дуракууд мөрдөс зүүгээд, оффицер царайлах нь инээдтэй байдаг юмаа.

Дорж
Дорж

Зөв

Зочин
Зочин

Ийм тэнэг тогтолцоо бүтэц одоо зөвхөн Монголд байна. Маш зөв.

Холбоотой мэдээ

Back to top button