ДЭЛХИЙНИЙГЭМ

Mainichi Shinbun: Японы ГХ-ийн сайд нөгөөдөр Монгол Улсад айлчилна

Японы Гадаад Хэргийн сайд Хаяаши Ёшимаса энэ сарын сүүлээр Төв Азийн орнуудаар албан ёсны айлчлал хийнэ. Энэ талаар Японы “Майничи Шинбүн” /Mainichi Shinbun/ сонин мэдээлжээ.

Сонины мэдээлснээр, энэ айлчлалын үеэр Хаяаши Ёшимаса Казахстан, Узбекистан, Монгол Улсад айлчилна. Үүнийг тодруулбал, Монгол Улсад энэ сарын 30-нд айлчилна гэдгийг онцолжээ.

Тэрбээр ОХУ-тай ойр орших Казахстан, Узбекистан улсад айлчлах үеэрээ Украины дайны талаарх Японы байр суурийг тайлбарлаж, санал солилцох аж.  

Тэрбээр Монгол Улсад хийх айлчлалаараа Умард Солонгосын цөмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг уриална хэмээн Японы хэвлэлүүд онцолсон байна.

“Майничи Шинбүн” сонины мэдээлснээр, Токио мөн энэ оны зургадугаар сарын н эцэс гэхэд бүс нутгийн Киргиз, Тажикстан, Туркменистан зэрэг таван орны Гадаад Хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Япон болон таван орон 2004 онд бүс нутгийн хөгжлийн асуудлаар Гадаад Хэргийн сайд нарын төвшинд яриа хэлэлцээг эхлүүлсэн. 2020 онд тэд онлайнаар хурал зохион байгуулж, цар тахлын эсрэг хамтран ажиллахаар тохиролцсон.

БНХАУ “Нэг бүс-Нэг зам” хөгжлийн санаачилгын хүрээнд Төв Азийн томоохон дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийсээр байгааг мөн Японы Засгийн газар онцолж байгаа юм. Нэгдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээр дурдсан таван орны удирдагчтай онлайнаар хэлэлцээ хийж, бүс нутгийн аюулгүй байдлын талаар хэлэлцсэн гэдгийг “Майничи Шинбүн” онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Mainichi Shinbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button