ДЭЛХИЙ

Танилц: Дэлхийн хамгийн том худалдааны төвүүд

1. CENTRALWORLD / Тайланд, Бангкок/

Тайландын хамгийн том худалдааны төв болох “CENTRALWORLD” нь Бангкок хотод байрладаг. Тус худалдааны төвд дэлхийн томоохон загварын брендүүд, номын дэлгүүр, төрөл бүрийн ресторан зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг байна.

2. Berjaya Times Square /Куала лумпур, Малайз/

“Berjaya Times Square”-д Азийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болох Cosmo’s World байрладаг бөгөөд 1000 гаруй дэлгүүр болон Малайзын хамгийн анхны IMAX 2D, 3D театр зэрэг олон тооны үзвэр үйлчилгээний газруудтай аж. Тус худалдааны төв нь 7.5 сая m2 талбай бүхий үзвэр үйлчилгээний газруудаас бүрддэг байна.

3. CEVAHIR /Турк, Истанбул/

Нийт зургаан давхар энэхүү худалдааны төв нь 3.47 сая метр квадрат талбайтай Европ дахь хамгийн том төв юм. Дотроо 343 дэлгүүр, 48 ресторан, 12 кино театр болон олон сонирхолтой үзвэр үйлчилгээний төвүүдтэй.

4.West Edmonton Mall /Альберта, Канад/

“West Edmonton Mall” нь Хойд Америкийн хамгийн том худалдааны төв  юм. 800 гаруй дэлгүүр болон үйлчилгээний гаруудыг дотроо багтаасан энэ худалдааны төв Galaxyland, World Waterpark, мөсөн ордон зэрэг сонирхолтой үйлчилгээний газруудаас бүрдэнэ.

5. Дубай, Арабын Нэгдсэн Эмират Улс

“Dubai Mall” нь 12 сая метр квадрат талбайтай. 1200 гаруй дэлгүүр, тоглоомын төв, таван одтой зочид буудал, 22 кино театр, 120 ресторантай. Түүнчлэн  дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа руу тус худалдааны төвөөр дамжин хүрэх боомжтой.

6. SM Mall of Asia /Филиппин, Манила/

“SM Mall of Asia” нь нийт 409602  метр квадрат талбайтай. Дэлхийн томоохон 3D дэлгэцтэй IMAX театрын нэг тус худалдааны төвд байрладаг. Мөн олимпийн хэмжээний мөсөн гулгуурын талбай нь тус худалдааны төвийн гол онцлог.

7. MOROCCO MALL /Касабланка, Марокко/

200 мянган метр квадрат талбай бүхий Мароккогийн баруун эргийн Касабланка хотод байрлах тус худалдааны төв нь нийт 40 гаруй төрлийн загаснаас бүрдсэн 1 сая литрийн багтаамжтай аквариумтай.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button