Нийгмийн

Хар галуу загасны тоо толгойд сөргөөр нөлөөлдөггүй

Жил бүрийн яг энэ үед хар галууны тухай мэдээллүүд цахим орчинд хөвөрч эхэлдэг. Тодруулбал, хар галуу загасаар хооллодог. Ингэхдээ нэг хар галуу өдөрт дунджаар 5-10 кг загас иддэг. Мөн тураг гогой буюу хар галууны тоо толгой  хэвийн хэмжээнээс хэтэрч байгаль экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс устгах арга хэмжээ авах хэрэгтэй гэх зэрэг асуудлууд юм. Байгалийн амьтан байгальдаа ийм их хохирол учруулдаг гэдэгт бид хөнгөн хийсвэрээр хандаж, итгэсээр байх уу!

Учир нь энэ шувуу загасыг тийм олноор нь иддэггүй бөгөөд экологийн тэнцвэрт байдалд ч сөргөөр нөлөөлдөггүй аж. Хар галуу махан идэшт шувуу мөн хэдий ч загасны тоо толгойд нөлөөлөх, үгүй болгох хэмжээнд загасаар хооллодоггүйг эрдэмтдийн судалгаа нотлодог байна.

Биеийн жин дунджаар 2.6-3.7 кг бол биеийн урт 70-102 см, далавчаа дэлгэхэд 121-160 см болдог аж. Мөн уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой. Усанд шумбаж, загасаар хооллоно. Өдөрт нэг тураг гогой 500 гр буюу хагас кг загас иддэг тухай эх сурвалжид бичжээ.

Мөн голчлон Өгий нуурт хар галуу олноор ирэх болсон тухай мэдээлэл ч олны анхаарлыг татаад буй. Тэгвэл судалгаагаар Өгийнуур, түүний орчмын уулсаар нийт 16 баг, 41 овог, 104 төрөлд хамрах 200 зүйл шувуу бүртгэгджээ. Оршин амьдрах хэлбэрийн хувьд 25 зүйл тухайн орчинд суурин, 175 зүйл нүүдлийн, 8 зүйл цөөн тоогоор зусдаг, 41 зүйл хавар намрын нүүдлийн үед дайрч өнгөрдөг, 14 зүйл тохиолдлын байдлаар хааяа энд ирдэг, 3 зүйл өвөл тундараас ирж өвөлждөг гэсэн дүн гарчээ. Өгий нуур шувууны маш олон төрөл зүйлтэй учир хар галуу олноор ирж буй нь тийм ч шинэ үзэгдэл биш юм.

Энэ шувууд Өгий нуурт өндөглөж үрждэггүй. Хавар үржлийн үеэрээ нууранд бууж хэд хоноод цааш нисдэг байна.

Тиймээс Тураг гогой буюу хүмүүсийн нэрлэдгээр хар галуу нь огтхон ч санаа зовох асуудал биш. Тураг гогойгоос гадна загасаар хооллодог өчнөөн зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад байдаг бөгөөд тэд олон зуун жил загасаа идсээр л ирсэн. Ийм олон дайсантай болохоор загас мэнд үлдэхийн тулд хэдэн сая түрс шахдаг гээд эволюци талаас нь харвал олон тайлбарыг олж болно. Энэ нь экосистем дэх махчид болон тэдгээрийн тэжээл бологч амьтдын байгалийн хуулиараа зохицуулагдсаар ирсэн байна.

Нэмэлт: Хар галууны тухай сонирхолтой баримтууд

  • Тураг гогой нь 1758 онд анх шинжлэх ухаанд бүртгэгдсэн
  • Дэлхийд хамгийн өргөн тархалттай усны шувуудын тоонд багтдаг.
  • Монголд анх 1881 онд судлаач Брезовский их нууруудын хотгорт анх энэ шувууг тэмдэглэснээр Монгол орны шувууны жагсаалтад бүртгэгдсэн.
  • Дэлхий дээр нийт 30 гаруй зүйл гогой бүртгэгдсэн ба Тураг гогойн 6 салбар зүйл ангилагдаад байгаа.
  • Тураг гогойн латин буюу шинжлэх ухааны нэрийг "Phalacrocorax carbo" гэдэг. Phalacro гэдэг нь “халзан”, corax нь “хон хэрээ” гэсэн утгыг илэрхийлдэг.
  • Дэлхий дээр дунджаар 2 сая Тураг гогой байдаг гэсэн судалгаа бий.
  • Тураг гогойны идэш тэжээлээ барьж идэх гайхалтай авьяаслаг ангууч зан байдлыг нь ашиглан Япон болон Хятад зэрэг улсууд гаршуулж сургасан байдаг.
  • Өмнөд Австралид шувуу судлалын байгууллагууд Тураг гогойг хамгаалах шаардлагатай гэж үздэг байна. Учир нь тураг гогой тус тивийн toadfish болон leatherjacket гэх хоёр зүйл загасаар голдуу хооллож, тэдний тоо толгойг хянаж зохицуулж байдаг аж.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
byambaa
byambaa
2022-04-30 11:48

Яг энэ мэдээллийнхээ мөрөөр гол усаар яваад үзээч 1 их ханд�##�т авах гэж үнэн юмыг худ�##� болгоод байх юу байхавдээ . Мэдээ бэлтгэж байгаа бол өмхий өгзөгөө мэдээллийнхээ төлөө хөдөлгөж сураарай????

Зочин
Зочин
2022-04-30 12:20

Худ�##� мэдээлэл байна. Хар г�##�уу бол естой загасны дайсан шүү.Өдөрт бараг 1 кг загас иддэг шувуу шүү.Үүнийг миний бие өөрийн нүдээр харсанаа яръя. Эрэг дээр сууж байт�##� г�##�уу усанд шумбаад �##�га болов .гэтэл 5 минутын дараа нилээн том загас зуусаар гарч ирэв. Эрэг дээр гарч шууд з�##�гичихаад дахиад усандаа шумбаад �##�га болов .мөн төд уд�##�гүй жижгэвтэр загас гаргаж ирээд шууд з�##�гичих нь тэр.Миний багцаагаар 1.5 кг орчим гэж тооцоолсон шүү .аймшигийн махчин шувуу гэж бодсон. Тэгээд яг ҮАГАСНЫ ҮРЖИЛИЙН үеэр нь манай нутагт ирдэг шувуу юм байна. Тэр гадны орны 2 төрлийн загасны тоо толгойг тухайн нутагтаа зохицуулнө биз манайд хамаагүй шүү

Зочин
Зочин
2022-04-30 12:25

Аюултай махчин шувуу шүү. Харагдсан газарт нь буудаж бай.ЗАГАСНЫ ҮРЖИЛИЙН үеэр ирдэг.2 төрөл зүйлийн загасны зохицуул�##�тыг тухайн нутагтаа хийнэ биз .манайд ёстой падлийгүй өлөн шувуу юм билээ

zochin
zochin
2022-04-30 12:43

Xudlaa medeelel bna. Aimshgiin maxchin shuvuu daa. Bulgany Xanui golyn zagasyg ene shuvuu barij idej duusgasan daa. Ene talaar sudalgaa xiideg xun baival ochood xaraarai Yamar ch zagas baixgui bolson..Mon Xovsgolyn Renchinlumbe sumand Jaryn amny nuur ter orchmoor nen shuvuu mash ixeer irj zunjin zagas barij ideed namar alga boldog bolood olon jil bolj bna. Tend zagas er ni baixgui bolson . Ene shuvuu manai ornyg dairch ongordoggui xavar irj zusaad xuit oroxoor yavad shuvuu shuu. Xudlaa medeelel bitgii tavi. Xarin negdsen jurmaar ustgax ni zov

Зочин
Зочин
2022-04-30 14:27

Хогийн болихоо мэддэггүй хар гогойг устгаж өндөг үүрийг нь сүйтгэх ажил дэлхий даяар явагддаг байхад юу солиороод байгаа юм бэ?

Зочин
Зочин
2022-05-02 19:38

Ш�##� худлаа мэдээлэл

Зочин
Зочин
2022-05-02 19:38

Шаах юм даа

Зочин
Зочин
2022-05-02 19:39

Шаах юм даа

Зочин
Зочин
2022-05-02 20:22

Шувуу сулаач гэсэн худлаа гарууд ийм г�##�зуу хүний өдрийн тэмдэгдэл бичдэг юмдаа.

Зочин
Зочин
2022-05-02 20:26

ямар ла лрын пи з да гэхээрээ ийм үлгэр зохиогоод бдаг бнаа. Иймэрхүү но вшнуудаас болж ажлаа хийхгүй, хийлгэхгүй бга даа. Зайлсан хар но вшнууд шүү.

Зочин
Зочин
2022-05-02 20:26

ийм худ�##� мэдээлэл нийтэлмээргүй байна аа.

Зочин
Зочин
2022-05-02 20:29

Зүгээр л бууд, өндгийг нь хаг�##� өөр зүйл бхгүй. Энэ нийтлэлийг бичсэн, бичүүлсэн тэнэгүүд жаахан ч гэсэн юм уншаасай.

түиаз
түиаз
2022-05-02 22:07

шааааа

Зочин
Зочин
2022-05-03 04:40

Ингэж ямарч баримтгүй худлаа мэдээлэл тавихаа болио хөгшөөн! Өгий ч орж үзээгүй гар бн шдээ чи. Манай шувуу судлаачид гэж бас ажлаа хийдэггүй, 20-30 жилийн өмнөх юм ярьсан лабораториосоо ч гарч үзээгүй бүлт үсрэгчид. Дэлхий даяар тураг гогойн эсрэг кампанит ажил өрнүүлж байхад манайх л ганцаараа тэнэгтэж өмөөрнө дөө. Хахаха

Худал мэдээлэл нийтлээд байгаарай
Худал мэдээлэл нийтлээд байгаарай
2022-05-03 08:25

Жаахан суд�##�гаатай юм нийтлээч наад шувууг чинь сүүлийн 20 жил харж байна өмнө огт харагддагүй байсан юм Европ Оросод үргээлэг хийснээр их хэмжээгээр орж ирж байна хар г�##�уу ирж зуссан жижиг гол тэр жилдээ загасгүй болоод замаг ихсээд өмхийрсөн ш дээ

Билгүүн
Билгүүн
2022-05-03 16:20

Яаж ийм юм постолдог бна аа өчнөөн бичлэг видэо уг амьтан амьдрах орчин хооллолт гээд бүх суд�##�гаа матери�##� нь байж бна шд жоохон хайж үзээд бат�##�гаатай юм хиймээр юмаа

Bidon
Bidon
2022-08-01 11:10

Erguu a l aaa terhiin tsagaan nuur orood uz iim chaampar piz daanuud ih boljee

Холбоотой мэдээ

Back to top button