Нийгмийн

ХЭРГИЙН МӨРӨӨР: А.Адьяасүрэн гишүүний авлигын хэргийг "дарж" байсан мөрдөгчийг Х.Баттулга шүүгчээр томилжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нүүрс тээврийн C зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр удаан хугацаанд шалгуулж, прокуророос яллагдагчаар татсан. Гэвч тэрбээр Улсын Их Хурлын гишүүний халдашгүй эрхээр “халхлагдсан”.

-ПРОКУРОР Ш.НЯМДОРЖ А.АДЬЯАСҮРЭН ГИШҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН УЧИР ТУШААЛ БУУРЧ БАЙВ-

Өнгөрсөн хугацаанд эрхэм гишүүнд холбогдох хэрэг яг хэрхсэн нь бүрхэг байдалтай байсаар ирлээ. Дунд нь нийслэлийн прокурор Ш.Нямдорж гэгч хэргийг нь хэрэгсэхгүй болгож байна гэж холион бантан хутгаад, түүнийг нь сүүлд хүчингүй болгож, хэргийг нь сэргээсэн гэгддэг.

Гэвч гишүүний хувьд ямар ч гэм буруугүй, намайг хаанаас ч шалгаагүй гэж бат нот зүйлээ ярьсаар төрийн ордноо алхаж яваа. Харин УЕП Б.Жаргалсайхан хэдхэн хоногийн өмнө төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “УИХ-ын гишүүн Б.Бейсен, А.Адъяасүрэн нарт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” хэмээсэн юм.

Нийслэлийн прокурор асан Ш.Нямдорж “Танаас гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ” хэмээсэн А.Адъяасүрэн гишүүнд үйлчилсэн тогтоолыг ямар ч үндэслэл, тогтоолгүйгээр гаргасан баримт нь тухайн үед www.newspress.mn сайтаар гарч байв. Тиймээс ч эл асуудлаасаа болж албан тушаал буурч Баянзүрх дүүргийн прокурорт очоод байхдаа авлигын хэрэгт холбогдож, улмаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлээд, сураггүй алга болсон. Түүний хууль бусаар олсон орлогыг хурааж,  нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгож, сулласан байдаг.

-Д.ДОРЖСҮРЭН АТГ-Т ЗУРГААН ЖИЛ МӨРДӨГЧӨӨР АЖИЛЛААД ШҮҮГЧ БОЛЖ ДЭВШЖЭЭ-

Тэгвэл А.Адьяасүрэн гишүүний холбогдсон энэ хэрэгт ганцхан Ш.Нямдорж тус болсон биш бололтой. А.Адьяасүрэнг УИХ-ын гишүүн болохоос өмнөх бизнес эмэгтэй байх үедээ холбогдсон энэ авлигын хэргийг нь саатуулж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулах үед нь нам дарж чадсан хүн АТГ-т мөрдөгчөөр ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, гишүүн болохоос өмнө авлигын хэргээр шалгуулж байсан болж таарч байна.

Тодруулбал, АТГ-т мөрдөгчөөр ажиллаж байсан Дашнямын Доржсүрэн гэх хүн. Тэрбээр прокурор Ш.Нямдоржийн сайн найз гэх. Түүнчлэн өмгөөлөгч Б.Баасандоржийн ч дотны хүн гэх мэдээлэл байна. Энэ хүн 2020 оны тавдугаар сард АТГ-ын мөрдөгчийн ажлаа хүлээлгэн өгчээ. Хачирхалтай нь А.Адьяасүрэн гишүүнд холбогдох хэрэг Д.Доржсүрэн мөрдөгчийг шүүгч болсноос хойш буюу 2020 оны аравдугаар сараас ил болж, олон нийт мэдсэн байдаг.

Д.Доржсүрэн АТГ-т 2013-2020 он хүртэл нийт долоон жил мөрдөгчөөр ажилласан бөгөөд өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон байдаг. Өөрөөр хэлбэл албан тушаал ахиж, мөрдөгчөөс шүүгч болсон гэж хэлж болох нь. Тэрбээр одоо олны анхааралд байгаа, найз Э.Энхбатыгаа хөнөөсөн хэргээр яллуулах гэж буй Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүгчээр ажиллаж буй юм.

Х.Баттулгыг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй халаас, ашиг сонирхол нэгтэй хүмүүс гэдгийг улс төрийн хүрээнийхэн, олон нийт ярьдаг. Учир нь А.Адьяасүрэн гишүүн парламентад сонгогдохоосоо өмнө Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх байсан юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-30 09:20

Арай арай

Зочин
Зочин
2022-05-03 07:57
Reply to  Зочин

МАН яагаад ЭРДЭНЭ БИЛЭГ АДЪЯАСҮРЭН ГЭЭД ДАХИН ДАХИН ЯРИАД БАЙНА ВЭ ГЭХЭЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ МАН ын 20 ОРЧИМ ГИШҮҮН ХОЛБОГДСОН БАЙГАА ЮМ. ТҮҮНИЙГЭЭ ХАЛХАВЧИЛЖ ЭНЭ 2 ООР БАМБАЙ БОЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙГАА .ЯГ ЖДҮХС н 49 ГИШҮҮНЭЭС 4 ХҮН ЯВУУЛААД БУСДЫГ НЬ АВААД ХОЦОРСОНТОЙ АДИЛААР ҮЗЭЖ БАЙХ ЮМ.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-04-30 09:27

ДОРЖСҮРЭН ГЭГЧ ЧИНЬ Ч ЭВГҮЙ НӨХӨР ДӨӨ

Зочин
Зочин
2022-04-30 09:31

Одоо эзнийхээ дүүг яаж шүүхнүү харий да

Зочин
Зочин
2022-04-30 09:46

Энэ мэт хонгилын шүүгч, хахуулийн эзэд, шунахай женкогийн гар хөл бологчдыг шүүх засагл�##�, хууль хян�##�тын байгууллагаас хурдан �######�уулаач ээ!!!

Зочин
Зочин
2022-04-30 10:43

Энэ нийтлэлд бичсаэн нь үнэн бол Түвшинбаяр ял завших юм байна даа.

зочин
зочин
2022-04-30 12:37

аймшгийн юм аа

уншигч
уншигч
2022-04-30 13:58
Reply to  зочин

өнгө зүсээрээ өвгөнийг эрхэндээ оруулж, магадгүй өвөртөө оруулж байгаад л иймэрхүү хэрэг хийлгэсэн байх даа.

Зочин
Зочин
2022-04-30 14:03

Өө хөөрхий, эзэндээ үйлчилж л таарна доо, түвшээ тэгж ингэсгээд л гарчих юм байна.

зочин
зочин
2022-04-30 14:55

Баттулгыг бариад хийгээч Монгол сөхөрлөө.

Зочин
Зочин
2022-04-30 21:54

Энэ улс арай л болж дээ. Хэдхэн хулгайч луйварчид л улс орноор тоглож самарч дуусжээ. Хулчгар ард түмэн гэж

Шударга иргэн
Шударга иргэн
2022-05-01 10:31

Худлаа, худлаа. Эвтэй байцгаа!

Zochin
Zochin
2022-05-01 10:31

Adyasuren emgen dald orooch

Зочин
Зочин
2022-05-01 12:01

Нийслэлийн орлогч, знднштр-н туслах, төмөртөөмөөгийн архины найз доржсүрэн. Женко-н туслах жарг�##�сайхантай нийлж хор хутган батцэцэг сайдыг баянхонгорт сонгуульд нэр дэвшихэд нь адьяасүрэнтэй нийлж унагасан сайн хор зуурдаг з�##�уу даа. Одоо 24 онд уих-н сэнтий зүүдлээд нойрмоглож суугаа ззз

Зочин
Зочин
2022-05-01 14:45

Z##luul muu adyasurengiin nuhur yaj tesdiin boldoo, avgaig ni uhtel ni bavj bhad tag chig, heden haltar tugrugni tuluu tag chig archagui

Зочин
Зочин
2022-05-02 10:54

ТҮВШИНБАЯРТ ТЭНСЭН ӨГӨХ ГЭЖУГА ГЭСЭН ШӨ МАНАЙХААН АНХНЫ ХЭРЭГ ТАСАРЦАН БАЙСАН ЭВИЙ МИНЬ ХӨӨРХИЙ МИНЬ ГЭЭД БАЙГАА ГЭСЭН ШӨ ЯЛ ЗАВШЧИХ ЮМ БАЙНА Л ДАА ЖИРИЙН ХУЛГАЙЧ БОЛ ОДОО СЭЛЭМ ГЯЛС ТОЛГОЙ БӨНДГӨС БОЛЦОРСОН БАЙГАА ШҮҮ

Зочин
Зочин
2022-05-02 16:28

Yamar aimar humuus baidiiinbeeee

нөхөр
нөхөр
2022-05-02 20:13

Овжин улс нь ингэж л хормой хотоо түнтийлгэж гаргасан шийдвэрийг уландаа гишгэж улсыг хохироож байгаа нь энэ. Царайгаараа цай сүлдэггүй ... Иймэрхүү хүмүүс авилгаар бүхнийг шийдэж төрийн сэнтийд з�##�арч байгаа нь гутамшиг. Нэгэнтээ их найрагчийн хэлсэнчлэн биеийг өт, төрийг идэх түшмэл дотроосоо... гэж. Авилгачдад зохих шийтгэл оногдуулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button