НИЙГЭМ

Япон улсын ГХ-ийн сайд Ё.Хаяаши хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши дөрөвдүгээр сарын 30-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-г “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон албаны бусад хүмүүс угтав.
Энэхүү айлчлал нь Япон Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хэрэгжүүлж буй зургаа дахь удаагийн айлчлал юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button