Анжелина Жоли НҮБ-ын элчээр бус хувийн зорилгоор Украинд очжээ

Цэргийн тусгай ажиллагаа явагдаж буй Украин улсад нэрт жүжигчин Анжелина Жоли очжээ. Энэ талаар албан мэдээлэл гараагүй ч тэндхийн иргэд, гэрчүүд сошиал орчинд мэдээлж байгаа юм.
Тухайлбал, Львов хотод нэгэн кофе шопод үйлчлүүлж буй бичлэг түгсэн. Мөн түгшүүрийн дуут дохиогоор хоргодох байр луу гүйж буй бичлэг ч цацагдаад байгаа юм.
This video of Angelina Jolie visiting a coffeehouse in Lviv (and some kid with a cell phone missing everting) goes viral in #Ukraine now.#StandWithUkraine #StopPutinNOW pic.twitter.com/4XbhLHLhxz
— olexander scherba???????? (@olex_scherba) April 30, 2022
Анжелина Жоли НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элч. Гэхдээ Украинд хувийн зорилгоор очсон гэж НҮБ-ын эх сурвалжууд мэдээлсэн байна.
Түүний очоод буй Львов хотын нөхцөл байдал харьцангуй тайван байгаа ч өнгөрөгч сард пуужингийн цохилтод өртөн, долоон хүн амь насаа алдсан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.