НИЙГЭМ

Цэрэг татлага баасан гарагт эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхэлнэ.

Улсын орон даяар 2022 оны I ээлжийн цэрэг татлага өрнөж, аймаг, орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.

Харин нийслэл Улаанбаатар хотод цэрэг татлага тавдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд өрнөнө. Цэрэг татлага нь олон байгууллагын албан хаагч, ажилтнуудыг хамруулсан өргөн хүрээний ажил байдаг. Цэрэг татлагад цагдаа, онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болоод нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчид дайчлагдан оролцдог онцлогтой гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт хэллээ.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алсын гурван дүүргийг хамруулах аж. Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button