Залуучуудын шигшээ баг “олимпын шигшээ”-г хожиж, түрүүллээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дотоодын хамгийн том лиг болох “Энержи 3х3 лиг 2022” тэмцээн дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нд боллоо.

Тус тэмцээн өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод болдог байсан. Харин энэ удаа Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Өмнөговь аймагт олон улсын стандартын дагуу зохион байгуулж, бүс бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг аваргын төлөө өрсөлдсөнөөрөө онцлогтой.

Эрэгтэйчүүдүүдийн ангилалд “Улаанбаатар” баг түрүүлж, шилжин явах цомын эзэн болов. Тэд тавдугаар сарын 28-29-ндд Филиппинд болох “Дэлхийн Их дуулга” тэмцээнд оролцох авлаа.

“Амгалан” баг мөнгө, “Тэскома 5D” баг хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн ангилалд Б.Болор-Эрдэнэ ахлагчтай залуучуудын баг олимпод багийн төрлөөр Монголоос анх удаа өрсөлдсөн “олимпын шигшээ”-тэй өрсөлдлөө. Эл тоглолтод залуучуудын "Amazons" баг “олимпын шигшээ”-г хожиж, шуугиуллаа.

Эл ангилалд “NUM “ баг гуравдугаар байрт орлоо.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.