Нийгмийн

БНСУ "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

БНСУ "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлжээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Ойн агентлагийн Сайд Byeong Am Choi болон албаны хүмүүстэй хамтран ажиллах, туршлага солилцох, технологийн болон санхүүжилт, "Ногоон хэрэм-3" төслийг хэлэлцлээ.

1950 онд БНСУ нь 50 гаруй хувиар ойн сангаа алдсан, уул толгод нь нүцгэрсэн байсан бол 1967 онд Ойн агентлагаа байгуулж бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлснээр өнөөгийн амжилтанд хүрсэн тухайгаа тэд илэрхийлж "Нутгийг ойжуулахад манлайлал хэрэгтэй. Олон нийтийн сэтгэл зүтгэл нэн чухал" хэмээн онцолсон байна. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт БНСУ, ХБНГУ, Швед улс нэгдээд байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button