ГХЯ: БНСУ-д зодолдсон монгол иргэдэд Сөүлийн цагдаагийн газар хэрэг үүсгээгүй

БНСУ-д монгол иргэд хоорондоо зодолдож буй бичлэг цахим орчинд тарсан билээ. Тухайн хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
-Монгол иргэд БНСУ-д зодолдсон гэх бичлэг цахим орчинд цацагдлаа. Энэ хэрэг одоогийнх уу, эсвэл хуучин бичлэг үү?
-Бид энэ асуудлаар БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тодруулсан. Энэ зодоон дөрөвдүгээр сарын 23-нд БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт болсон юм билээ. Тэгэхээр тэр бичлэг хуучин бус сүүлийн үеийнх гэсэн үг. Тухайн бичлэгийг солонгос иргэн цонхоороо хийсэн гэсэн.
-Энэ хэрэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол ирсэн үү?
-Ирээгүй. Иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй тул Сөүл хотын цагдаагийн газраас хэрэг үүсгээгүй гэж албаныхан мэдэгдсэн.
-БНСУ-ын цагдаагийн газраас монгол иргэдэд ямар хариуцлага тооцсон бэ?
-Иргэний дуудлагын дагуу Сөүл хотын цагдаагийн газраас хэргийн газарт очсон. Тэгэхэд тэнд хүн байгаагүй, зодолдсон иргэд тарчихсан байсан гэсэн.
-Тухайн зодоон хэдэн иргэний хооронд болсон юм бол?
-Цагдаагийнхан очиход зодолдсон иргэд тарчихсан байсан. Тиймээс зодоон хэдэн иргэний хооронд болсон нь тодорхойгүй.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ed nar chini xun uu araatan uu Yamar aimaar zodoon nudeen xiideg xargis zerleguud ve
өлөн гуйлгачингууд бөөн юм болж хонон өнжин гадаа зогсож лалрын солонгосын виз авч очоод гөлөг байж хоорондооо бол золбин ноход
Солонгосын цагдаа нар Монголчууд хоорондоо зодолдоход тоодоггүй юмаа
Zarim mongolchyyd novsh shvv