СПОРТ
ФОТО: Шигшээ багийнхан бэлтгэлээ гурван жилийн хугацаанд “UG arena”-д хийхээр боллоо

Олон жилийн үйл ойлголцлоо эцэс болгон, шинэ удирдлагаа сонгоод буй Монголын сагсан бөмбөгийн холбоо шигшээ багтаа 25 тамирчныг дуудаад байгаа билээ. Ерөнхий дасгалжуулагч Ч.Ижилболд, туслах дасгалжуулагч Ц.Чинзоригт, Алтан-Очир нарыг томилоод буй МСБХ хамтарсан бэлтгэлийн дараа 12 тамирчныг эцсийн байдлаар сонгоно. Улмаар шигшээ багийнхан зургаадугаар сард Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөнө.
МСБХ-ны шинэ ерөнхийлөгч Г.Батцэнгэл “Уран ган” групп, “TG sport” компанитай хамтран ажиллах гэрээ өнөөдөр байгууллаа. Шигшээ багийнхны бэлтгэлийг гурван жилийн хугацаанд “UG arena”-д хийхээр болсныг энэ үеэр онцоллоо.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.