
Дэлхийн хамгийн том ундаа үйлдвэрлэгч Америкийн “Coca-Cola” компани Оросын зах зээлээс гарч магадгүй талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Жеймс Куинси мэдэгджээ.
“The Wall Street Journal” сэтгүүлээс зохион байгуулсан Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр Куинси хэлэхдээ, “Украин дахь мөргөлдөөн удаан үргэлжилбэл “Coca Cola” компани Орос дахь бизнесээ бүрэн зогсоож магадгүй” гэсэн юм.
Гуравдугаар сард тус компани Оросын зах зээлд ундааныхаа найрлагыг нийлүүлэхээ зогсоож байгаагаа зарласан. “Coca Cola” компани Орос дахь борлуулалтаа зогсоохгүй байна гэсэн олон улсын зүгээс шүүмжлэлд өртөж эхэлсэн.
Үүний зэрэгцээ “Coca-Cola” зэрэг компаниудын үйлдэл, шийдвэр эрх баригчдад дарамт учруулж болзошгүй хэмээн Жеймс Куинси эргэлзэж байгаа юм. Өмнө нь, “Coca-Cola” компани Орост бизнесээ зогсоосноор 2022 он гэхэд орлого болон үйл ажиллагааны ашгийнхаа 1-2 хувийг авна гэж таамаглаж байв.
Эх сурвалж: Interfax
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь бол кола их хэрэглэх нь угаасаа муу, гар гар
Манайд байгаа Кока колагийн үйлдвэр хожих юм биш үү