ДЭЛХИЙ

Reuters: БНЭУ 19 сая тонн нүүрс импортлох хүсэлт гаргасан нь зах зээлд нөлөөлнө

БНЭУ-ын Эрчим хүчний яам зургадугаар сарын эцэс гэхэд хилийн чанадаас 19 сая тонн нүүрс импортлох албан хүсэлтийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууддаа хүргүүлжээ.

Дэлхийн хоёр дахь том нүүрс импортлогч улс анх удаагаа их хэмжээний импортын хуваарь гаргаж байгаа нь дэлхийн нүүрсний зах зээлийн үнэд нөлөөлөл үзүүлэх магадлалтай байгаа талаар www.reuters.com сайтад гарсан нийтлэлд дурджээ. 

Дөрөвдүгээр сарын цаг агаарын хэт халалтаас шалтгаалан цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ дээд хэмжээндээ хүрснээр сүүлийн зургаан жилд байгаагүй эрчим хүчний хямралд хүргэсэн нь тус улсыг “Нүүрсний импортыг бууруулах бодлого”-оо хойш тавихад хүргэжээ. БНЭУ-ын Засгийн газар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс нийт 22 сая тонн нүүрс, хувийн цахилгаан станцуудаас нийт 15.94 сая тонн нүүрс импортлохыг албан хүсэлтдээ дурдсан байна.

Мөн зургадугаар сарын 30-ны дотор дээр дурдсан тоо хэмжээний 50%, наймдугаар сарын эцэс гэхэд 40%, үлдсэн 10% -ийг аравдугаар сарын эцэс гэхэд импортоор авсан байх шаардлагатай байгааг дурджээ. 

Эх сурвалж: ЭТТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-05 12:48

Өөө хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button