Нийгмийн

Согоотод шар өвс шатаасны улмаас түймэр гарчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 86 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын албанд иржээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн хашаанд шар өвс шатаасны улмаас хашаа шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна.   

Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайд өчигдөр амбаар шатжээ. Иймд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очин амбаарыг 10 минут ажиллаж унтраасан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button