Нийгмийн

"Төв талбайд дэвссэн хиймэл зүлэг дээр амны хаалт, тамхины иш хаяж бохирдуулж байна"

”Нийтийн хөл бөмбөг” төслийн хүрээнд “UB CAP-2022” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахтай холбогдуулан хиймэл /90х45/ зүлэг байршуулсан. Уг тэмцээний нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм.

Хот Тохижилтын Газрын (ХТГ) Тохижилт үйлчилгээний албаны ажилчид тухайн орчинд өдөр бүр түүвэр цэвэрлэгээг тогтмол хийж байна. 

Иргэд ус ундааны сав, амны хаалт, тамхины иш зэрэг хог хаяж орчныг бохирдуулж байна. Тэмцээн уралдаанаас өмнө хиймэл зүлэг дээр хүүхэд хөгшид ихээр тухалж байгаа тул цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн соёлтой байхыг хүсье хэмээн мэдээлэв.

зураг
зураг

Эх сурвалж: Нийслэлийн хот тохижилтын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-09 11:08

угаасаа соёлгүй бүдүүлэг монголчууд даа

Зочин
Зочин
2022-05-12 16:29

Тэгнээ. Зарим нэг иргэд маш бүдүүлэг,цонхоороо хогоо хаяна,орцоо завааруулна,машины зогсоол дээр өөрийнхөө машинд байсан хогийг гаргаад хаяна, бас зарим нэг хүүхдүүдэд хогийг хогийн саванд хаях ёстой гэсэн ойлголт,хэвшил байхгүй шууд хаа ч хамаагүй хаяна.Хотын ёс суухад мөн ч хол хүмүүс их бна. Ийм хүмүүсийг яамаао юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button