ДЭЛХИЙЭнтертайнмент

Женнифер Лопез Украины дүрвэгсдэд туслах томоохон шоунд оролцоно

Алдарт дуучин Женнифер Лопез Италийн Капри хотод болох “Luisa Via Roma” хандивын гала концертод оролцохоор болжээ. Шоу энэ оны долдугаар сарын 30-нд Чертоза-ди-Сан Жакомо түүхэн цогцолборт болох юм.

Тоглолтын үеэр цугларсан хөрөнгийн тодорхой хэсгийг Оросын түрэмгийллийн улмаас эх орноосоо дүрвэн гарсан Украины дүрвэгчдэд зориулах аж.

Хандивын шоу тоглолтын үеэр мөн НҮБ-ын Хүүхдийн Сангаас Иордан дахь Сирийн дүрвэгчдийн амьдарч буй дүрвэгсдийн хуаранд зочилсон талаарх баримтат киног үзэгчдэд толилуулахаар төлөвлөжээ.

EU: Keep Borders Open for People Fleeing Ukraine | Human Rights Watch

Өмнө нь, “Luisa Via Roma” болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хандивын гала концерт 2021 оны арванхоёрдугаар сард Сен-Бартелеми хотод болж байсан. Тухайн үед үдшийн онцлох зочноор дуучин Дуа Липа тодорч байсан юм. Уламжлал ёсоор иймэрхүү хандивын гала концертоор дэлхийн хэмжээний олон ооны алдартнууд оролцдог юм.

Тиймээс өнгөрсөн жилүүдийн нэгэн адил Женнифер Лопезтой өөр бусад алдартнууд ирэх төлөвтэй байна. Өмнөх жилийн шоунуудад Карла Бруни, Наташа Поли, Андреа Бочелли, Хайди Клум болон бусад олон алдар цуутай олод оролцож байсан.

Эх сурвалж: The Saxon

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 10, 2022 13:06

dain hurdan duusaasai

ҮНЭН
ҮНЭН
5 сар 10, 2022 18:11
Reply to  Зочин

ОРОС ЯЛАГДАЖ БАЙЖ Л ДУУСНА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button