СПОРТ

2000 бод малд цацруулагчтай хүзүүвч зүүх аян өрнүүлжээ

Орон нутгийн замд мал дайрсны улмаас ноцтой осол байсхийгээд л гардаг. Үүний улмаас амь насаа алдах харамсалтай тохиолдол олон.  Саяхан л гэхэд “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин Мөнгөншагай тэмээ дайрсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл Өмнөговь аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос Говийн бүсийн чуулга уулзалтыг угтан Даланзадгад Улаанбаатар чиглэлийн авто зам дагуух бод мал бүхий айлуудад 2000 ширхэг бод малын цацруулагчтай хүзүүвч, цацруулагчтай хөмөлдрөгийг бэлэглэх аяныг өрнүүлжээ. Тэдний эл аян долоо хоног үргэлжилнэ.

Засмал зам дагуу нутаглаж дассан мал сүргээ хамгаалах, иргэдийг осол аваараас урьдчилан сэргийлэх үүднээс зохион байгуулсан тус аяныг нутгийн малчид талархан хүлээн авч байгаа гэнэ.

Б.ГАНСҮЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш сайн байна одоо малнууддаа замын хөдөлгөөний дүрэм заа бог маланд бас тараа овоо мөнгө олно ш дээ Эрээнээс авчраад л шахаад бай хэдэн сая малтай билээ

Холбоотой мэдээ

Back to top button