НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Геометрийн хичээлийг хөтөлбөрөөс хасаагүй

Геометрийн хичээл сургалтын хөтөлбөрөөс хасагдлаа гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа юм. Үүнийг сонссон иргэд "Нисгэгч, нислэгийн удирдагч нь огторгуйн геометр бодож амьдардаг. Мөн инженер  мэргэжил эзэмшихэд геометр зайлшгүй хэрэгтэй. Тиймээс энэ хичээлийг хассан үйлдэл нь буруу" хэмээн шүүмжилж буй юм.

Тэгвэл бид энэ асуудлыг холбогдоход яамнаас асууж тодруулахад дараах хариултыг өглөө. “Геометрийг хичээлийг хөтөлбөрөөс  хасаагүй. Математикийн хичээлтэйгээ хамт ороод л явж байгаа. Хасах тухай яриа ч гараагүй худлаа мэдээлэл” гэв.

Геометр нь дүрсийг судалдаг шинжлэх ухааны салбар юм. Математикийн нэг үндсэн салбарт тооцогддог. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт зургадугаар ангиас эхлэн геометрийн хичээл үзэхээр тусгасан байдаг юм.  

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-12 22:14

hasah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button