НИЙГЭМ

Их тэнгэрийн аман дахь түймрийн үеэр Төрийн тусгай хамгаалалтын албаныхан осолджээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр Их тэнгэрийн аманд түймэр гарсан. Их тэнгэрийн ам төрийн тусгай хамгаалалтад байдаг. Иймд түймрийг унтраахаар Төрийн тусгай хамгаалалтын албаны ажилчид иржээ. Тэдэн дээр НОБГ-ын алба хаагчид хүч нэмэгдэн ирснээр түймрийг унтраажээ.

Харин түймэр унтраах ажиллагааны хүрээнд дөрвөн дугуйт мотоциклоор ус зоосон бөгөөд мотоцикл осолдож, дөрвөн хүн өртсөн байна. Тэд өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x