Нийгмийн

А.Ариунзаяа: VI сарын 14-нд бүх нийтээр амарч, энэ сарын 16-нд ажиллана

Бурхан багшийн дүйчин өдөр зургаадугаар сарын 14-нд тохиож байгаа тул бүх нийтээр амрахаар болжээ.

Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн албан ёсны цахим хуудаснаа мэдээлэв.

Тэрбээр " Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн баярын болон тэмдэглэлт өдрүүдэд нийт 15 хоног амардаг.

Энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна. Энэ сард хуулийн дагуу Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм.

Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас энэ нэг өдөр бүх нийтээр амарна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-13 09:09

Хуулинд илүү сар гэж байхгүй шдээ . Энэ сарын 16 нь зөв юмсан

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x