Нийгмийн

Наадамчдын замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, экспресс чиглэл нээх талаар судална

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар "Наадамчдын замын Нисэхийн тойргоос Эрэлийн уулзвар хүртэл авто замын зорчих хэсэгт чиглэсэн тээврийн хэрэгслийн эгнээ гаргах" тухай асуудлыг хэлэлцжээ. Уг асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн доорх шийдлийг танилцуулжээ.

Тэрээр “Улаанбаатар хотын хамгийн түгжрэл ихтэй хэсэг бол Яармагийн бүс нутаг юм. Өдөрт 3-4 цаг түгжирч байгаа учраас нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг саадгүй явуулж өгнө үү гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу дараах саналыг боловсрууллаа. Автобус ачаалалтай цагуудад иргэдийг бүтэн цаг хүлээлгэж, чирэгдэл учруулж байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийн мөрдөлтийг сайжруулах зорилгоор чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй зорчих гудамж замын хүрээг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлж, экспресс чиглэл шинээр нээснээр хүлээлгийн хугацааг 5-12 минутад хүргэх боломж байгаа тооцоо гаргасан” хэмээжээ.

Иргэдийн автобус хүлээх хугацаа дунджаар 5-12 минут гэдэг боловч бодит байдал дээр 30 минут, ачаалалтай цагуудад нэг цаг хүртэл иргэдийг хүлээлгэж, чирэгдүүлдэг. Автобусны дундаж хурдыг 18-20 км/цаг байхаар төлөвлөдөг ч судалгаагаар өглөө, оройны ачаалалтай цагуудад 0-8 км/цагт хүрчээ. Иймд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Наадамчдын авто зам буюу Нисэхийн тойргоос Эрэлийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсэгт чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бий болгох шаардлагатай байгаа юм.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x