Нийгмийн
"ГЭМ ЗЭМ" үзэгчдийн хүсэлтээр хоёр удаа тоглоно

Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжиг тайзнаа үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр удаа тоглогдохоор болжээ.
Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг “Орфей театр”-ын хамт олон постдрамын жүжиг болгон дэглэсэн билээ. Тус жүжгийн Найруулагчаар М.Батболд, зохиолчоор Я.Баяраа ажилласан юм.
Сэтгэлзүйн постдрамын "ГЭМ ЗЭМ" жүжиг зургаадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд 19 цагаас тоглогдохоор товлогджээ.
М.БАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.