Малчин Ч.Цэгмид өдөрт гүйхээр тооцоолсон замаасаа 5 км илүү гүйж байна

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин Ч.Цэгмид /60 настай/ Улаанбаатар хот хүртэлх 790 км замын холын зайн гүйлтээ энэ сарын 10-нд Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа эхлүүлсэн. Тэгвэл гүйлтээ эхлүүлсэн дөрөв дэх өдөр буюу тавдугаар сарын 14-нд 160 км-ийг туулан Баянхонгор аймгийн төвд иржээ.
Түүнийг өчигдөр Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ-ын удирдлага, Номгон сургуулийн захирал хүүхэд багачууд, тус сургуулийн 1982 оны төгсөгчид буюу ангийн нөхөд, ах дүүс, Бууцагаан сумын нутгийн зөвлөл, Цагдаагийн газрын хамт олон угтан авсан байна. Тамирчинд үзлэг хяналт хийсэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч сувилагчид түүний биеийн байдал хэвийн тогтвортой сайн байна гэдгийг мэдэгджээ.
Дөрвөн хүүхдийн эх, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан малчдын тэсвэр хатуужлыг харуулахаар нийт малчдаа төлөөлөн хийж байгаа гүйлтээ өнөөдөр Номгон сургуулийн гаднаас үргэлжлүүлэх аж. Ч.Цэгмид өнөөдрийн байдлаар тооцооллоосоо 5 км түрүүлэн гүйж байгаа бөгөөд өдөрт 30 км гүйсээр зургадугаар сарын 04-ний өдөр улсын нийслэл, Сүхбаатарын талбайд очих юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За ирэх сард гүйе дээ. Хүн болгон гүйгээд шагнуулаад байх
60 настай хүн өдөрт 35 км гүйж байна .З�##�уучуудаа юм бодно байгаа.Амжилт хүсэе
Чааваас ямар л өөдтэй шагн�##� байв гэж...
Ямар хэрэгтэй гэж гүйж байгаа юм м�##� байхгүй юмуу өдиид м�##�чдад зав гэж байдаггүй л үёдээ зарим хүмүүс хиих юмаа сонгож чадахгүй юмдаа 60 гарчаад гүйлээ гээд ямар ашиг байдаг юм бэ
Сэтгэлиин хөөрөлтэй хөгшин байна даа
Энэ насан дээр чи ингэж гүйж чадах болов уу
Мангар юм бэ
Одоо гүйдэг моод хуучирсан шүү хэнд ч сонин биш болсон
Хүмүүс минь гүйдэг солиорлоо одоо зогсоогоочээ өмнөөс нь ичээд байх юм
Хаврын ид ажил ихтэй байхад гүйж эргүүтэж гэнэ м�##� м�##�ладаггүй юмуу ямар их завтай эмээ вэ
Цагаан юу барьчихсан юм бол хаврын хавсарганд бээлии ч үгүй бүх замд үнэн гүйлээ юу
Ээ эмээ минь яахнав дээ мөрөөрөө ичиж амьдар буурь суурьтай намб�##�аг байлдаа үр хүүхэд нь зөвлөж байгаач
Амжилт хүсье