УЛС ТӨР

Төр хэмнэх нэрээр сонин, хэвлэлийн зах зээлийг дампууруулахаар шийджээ

Монголын сэтгүүлзүй хурдацтай хөгжиж, цахим сэтгүүлзүй эрчээ аваад буй. Хүссэн хүн бүр цахим сайт ажиллуулж, төрийн байгууллагууд нь ч дэргэдээ цахим хуудастай болчихсон.

Гэтэл үүний уршгаар сонин, сэтгүүлийн зах зээл шахагдаж буй. Цөөхөн хэдхэн сонин захиалагч нь багассан ч иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэхээр тасралтгүй ажилласаар ирсэн. Төрийн байгууллагууд сонин сэтгүүл захиалснаар үйл явдлын, он дарааллын архив үүсгэж чаддаг. Энэ бүхэн нь ирээдүйд ч маш үнэ цэнэтэй зүйл.

Гэтэл төр хэвлэл мэдээллийг боомилж, сонингийн зах зээлийг дампууруулахаар шийджээ. Тодруулбал, төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагуудын сонин, сэтгүүл захиалах төсвийг танажээ.

Төр хэмнэх ёстой зүйлсээ хэмнэдэггүй хэрнээ иргэдээ соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах үүрэгтэй чөлөөт хэвлэлүүдэд зарцуулах мөнгөө л хумьдаг болоод байна. Хэмнэх гээд байгаа бол иргэдийн мэдэх эрхээс бусдыг нь боомилж, хаагаач дарга нар аа.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-16 15:12

зөв хаасан нь дээр унших хүн байхгүй цаасны гарз

Сэтгэ бод
Сэтгэ бод
2022-05-16 18:57

Одоо хэнч сонин уншихгүй ээ. Төр хэдхэн сонинг хөхүүлээд байгаа болохоос. Жам ёсоороо хаагдана даа.

Холбоотой мэдээ

Back to top button