НИЙСЛЭЛ

“Мах импекс” ХК цагдаагийн байгууллагад ханджээ

Хятад руу мах экспортолдог гэх нэгэн компани Эмээлтэд бохир орчинд бэлтгэсэн өмхий махыг үнэрийг нь дарахаар бодист хольсон байж болзошгүй талаар мэдээлэл сошиал орчинд тарсан.

ШӨХТГ-аас уг компанийн үйлдвэрт шалгалт хийхэд мах экспортлох тусгай зөвшөөрөлгүй компани байсан бөгөөд агуулахдаа хөлдөөсөн мах нь өөр тусгай зөвшөөрөлтэй “ХКҮ” гэдэг компанийн хаяг, шошготой байсан талаар бид мэдээлсэн. Тэд “ХКҮ” гэдэг компанийн шошготой махыг агуулахдаа хадгалж байснаас өөр зүйлгүй гэж мэдүүлсэн аж.

"ХКҮ" компани нь “Мах Импекс” ХХК-ийн салбар үйлдвэр юм. Тиймээс дээрх шалгалтаас дүгнэхэд "ХКҮ" компани зөвшөөрөлгүй мах бэлтгэлийн компаниар бэлтгүүлсэн маханд хаяг, шошго нааж экспортолдог байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна.

Тэгвэл “Мах Импекс” ХХК-ийн зүгээс үүнийг үгүйсгэж буй бөгөөд энэ асуудлаар цагдаагийн байгууллагад ханджээ. Эл асуудлыг хуулийн байгууллага шалгаж, тогтоох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-16 14:48

Хаанаас юу авч идэж байгаагаа мэдэх амьд явах эрх бат####гаа байна уу?

Зочин
Зочин
2022-05-16 15:23

Мар импекс өөрсдөө махаа бэлддэг, Ганц үндэсний үйлдвэр

Зочин
Зочин
2022-05-18 06:36

Мах импэкс өөрсдөө хамтарч шаачаад, яасан түргэн мэдэгдэл гаргаж байхын ! Баттулга чинь хугацаа нь ####ь уже дууссан, одоо та нар дашийн шог болжээ ! Махкомбинатыг төрд буцааж авах цаг болсоон !

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x