НИЙГЭМ

Согтуудаа автомашин жолоодсон 1421 зөрчил илрүүлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар болзошгүй гамшгийн үед ашиглах түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах ажлын явцын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Ажлын хэсэг байгуулж, нийслэлийн хэмжээнд түр орон байраар ашиглаж болох 631 газрыг судалж, сонгосон. Орц, гарц, эрүүл ахуйн байдлыг судалж ажиллахаар төлөвлөгөө гаргасан. Мөн түр орон байраар ашиглаж болох байруудын талаар судалгаа хийж байгаа” гэв.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1421 зөрчлийг таслан зогсоолоо. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол болон хэрэгт холбогдсон 25 зөрчлийг шалгаж байна. 

14 хоногийн хугацаанд 3530 дуудлага хүлээн авснаас 3483 зам, тээврийн осол бүртгэгдэж, 51 хүн гэмтсэнээс 39 нь явган зорчигч байна. Зам, тээврийн осол хэргийн дуудлага нэмэгдсэн” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button