УЛС ТӨР

“Хөнгөн галт тэргийг өрийн таазанд нөлөөлөхгүйгээр санхүүжүүлэх боломжтой”

Өнөөдөр /2022.05.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгсөн.

Энэ үеэр LRT буюу хөнгөн галт тэргийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хөнгөн галт тэрэг заавал хэрэгтэй. Би хийхгүй ч өөр хотын дарга хийж л таарна. Шуурхай бөгөөд хурдтайгаар хийхгүй бол 2024 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсоно. Замын хөдөлгөөнд оролцоод л таг зогсоно гэсэн үг.

Санхүүжилт дээр баталгаа гаргахаар л энэ төслийг УИХ-д оруулж ирсэн. Үүнийг санхүүгийн хэрэгслүүдийг ашиглаж, улсын өрийн таазад нөлөөлөхгүйгээр санхүүжүүлэх бүрэн боломжтой. Ийм тооцооллуудыг гаргачихсан байгаа.  “Таван толгой”-н нүүрсний борлуулалтын тодорхой хувийг өгдөг ч юм уу. Хөнгөн галт тэрэг бол зөвхөн Д.Сумъяабазарт хэрэгтэй зүйл биш” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-05-18 13:55

тэнэгт

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x