Нийгмийн

Ж.Сүхбаатар: Уяач, бөхчүүд аймаг, аймгаараа гал болж Монголыг хувааж буйг болиулъя

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж байгаа билээ. Уг хуулийн төслийг өчигдөр хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Улсын наадам нэг талаар үндэсний өв соёл уламжлал. Нөгөө талаараа монголчуудын хүний эрх холбоотой асуудал. Бизнес, спортын өнцөг бас байгаа.

Морь, бөх мэргэжлийн шинжтэй болчихсон. Орчин үе, уламжлалын зөрчил их үүсээд байна. Хурдан морийг долоо настай хүүхэд унадаг. Яг уншиж сурах насан дээр нь морь унуулаад жилжин давхиулчихдаг. Хүүхдийн эрх гээд яриад л байдаг. Яагаад есөн нас байж болохгүй гэж.

Уяач, бөхчүүдийг аймаг, аймгаар гал болгодгийг хориглоё. Төрийн наадмыг наадам биш болгож байна. Монголыг хувааж байна.

“Тэр аймгийн бөх түрүүллээ, морь түрүүллээ” гээд л. Бусад аймаг нь ялагдаад байж болохгүй. “Бид хийморьтой байна. Бусад нь хийморьгүй байна” гэж болохгүй. Үндэсний их баяр наадам хүртэл бөх, мориор дамжуулан ард түмнээ хувааж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тоогий
Тоогий
2022-05-19 11:16

зАВТАЙ ЮУ ЭСВЭЛ ЮУ Ч ХАМААГҮЙ БАРЬЖ АВЧ СЕНСАЦЛАХ НЬ УИХ ЫН ГИШҮҮНИЙ ҮҮРЭГ ГЭЖ БОДДОГЫМУУ АРАЙ ДЭНДҮҮ ЮМ ЮУН БӨХ МАНАТАЙ МОНГОЛД

Зочин
Зочин
2022-05-19 12:22

М�##�ын хулгайч нар ч дээ хуваагдаж л байг

Холбоотой мэдээ

Back to top button