Монгол бөхчүүд Оросын мэргэжлийн лигт барилдахаар Москвад очлоо

Алдарт бөх Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн тэмцээн Моска хотод өнөөдөр эхэлнэ.
Орос, Укрианы дайны нөхцөл байдлын улмаас Монголын бөхчүүдийг тус тэмцээнд оролцохгүй байхыг Монголын чөлөөт бөхийн холбооноос уриалсан.
МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр мэдэгдэл гаргахдаа “ОХУ-ын Бөхийн холбооноос зохион байгуулж буй тэмцээн нь UWW-ийн дүрэмд нийцэж байгаа эсэхийг шалгахыг бид танд зөвлөж байна. Бидний хувьд энэ талаар илүү их мэдээлэл цуглуулахыг хичээх болно гэсэн байна.
Тэгэхээр Москвад болох энэхүү үндэсний лигийн тэмцээнд бид холбоогоор дамжуулан тамирчдыг албан ёсоор Монгол улсын нэрийн өмнөөс мэдүүлэн оролцуулах боломжгүй гэдгийг мэдэгдье.
Хэд хэдэн багш нар тамирчдаа авч явахаар бэлдэж байгаа гэж холбогдсоны хариуд дахин хэлэхэд, МЧБХ-оос бид энэхүү тэмцээнд монголын баг тамирчдыг албан ёсоор холбооноос мэдүүлэг өгөх боломжгүй, энэхүү тэмцээнд оролцохыг дэмжихгүй байгааг мэдэгдье.
Ялангуяа, олимп, дэлхийн медальтан тамирчид, тэдгээрийн багш дасгалжуулагчид болон харьяа байгууллагын удирдлагууд анхаарч үзнэ үү” гэсэн юм.
Тэгвэл Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарын удирдлагад Монголын бөхчүүд тэмцээнд оролцохоор Москва хотод очжээ.
Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга цахим хуудсандаа “60 жилийн түүхтэй Монголын чөлөөт бөхийг сайн, муугаар хэлэгдэн байж сүүлийн 10 жил удирдсан 2 дасгалжуулагч өнөөдөр Монгол бөхчүүдийнхээ төлөө хувийн зардлаар зүтгэж л явна. Холбооныхоо эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа мэт холбооны албан ёсний вэб дээр бичүүлж үздэг юм байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш бараг өдөр бүр ЕНБД Буяндэлгэрт сануулан байж авсан Дэлхийн бөхийн холбооны захианд энэ тэмцээнд орж болохгүй гэсэн үг хайгаад олсонгүй. Баг тамирчид хувиараа зардлаа гаргаад билетээ бичүүлсний дараа гэнэт ирээдүйд торгуулбал өөрсдөө төлөөрэй гэж хүртэл хэлүүлэн барин эх орноосоо гарч ирлээ.
ОХУ-ын бөхийн холбоо тамирчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, энэ спортыг сурталчлах зорилгоор тэмцээнээ мэргэжлийн лиг хэлбэртэй зохион байгуулж, гадны бөхчүүдийг хотуудынхаа нэрийн өмнөөс оруулахыг зөвшөөрсөн тул бид Буриадын "Зугалай" багийн өмнөөс тамирчдаа оролцуулж байна.
Бөх хөгжсөн Иран, Энэтхэг, Герман зэрэг улсуудын дотоодын лигт гадны тамирчид иргэншил солихгүйгээр оролцож чөлөөт бөхийг сурталчилан таниулдаг.
Ер нь тамирчдынхаа төлөө боломжтой бүх арга хэмжээ авдаг болоосой. Дэмжиж чадахгүй бол саад болдоггүй байгаасай. ЕНБД-ын мэдэгдлийг сонсоод зарим тамирчид энэ тэмцээнд оролцохоос татгалзсан шүү.
Албан ёсоор дахин хэлэхэд бид Дэлхийн бөхийн холбооноос хориглосон тэмцээнд оролцоогүй болно. Энэ тэмцээнд оролцоход гүн туслалцаа үзүүлсэн Буриадын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Zhamso Lkhamazhapov ахдаа гүн талархал илэрхийлье.
Тамирчиддаа амжилт хүсье.
Тэмцээн маргааш монголын цагаар 16 цагт эхлэнэ. Москва хотын ЦСКА-н зааланд 18 дэвжээнд зэрэг явагдахаар бэлтгэл хангагдсан байна” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүр орос гэсэн нэрийн дор тэмцээнд орж байх юм.Тэд хэзээ оросын иргэншилтэй болоов?Д.Отгонжаргал,Б.Болортуяа,М.Лхагвагэрэл нарт Монгол улсаас өгдөг шагнал урамшууллыг зогсоох хэрэгтэй.Тэр чигээрээ оросдоо үлдээрэй.Хэдэн сохор зоосны төлөө нүдээ ухаад өгсөн ч чадах ийм урвагчдыг цаашид Монгол улсын нэрийн өмнөөс тив дэлхийн тэмцээнд бүү оролцуулаарай,Бадамсүрээн
бааснууд тэндээ далд ороорой эргүү малнууд
Оролцох нь зөв шүү. Спортод улс төр байх ёсгүй
lalruudad dahij yamar ch hugjiltei ornii visa garahguidee umbuunuud hohi cin
Үүнд ороцохыг хорьж л байдаг спортыг эв нэгдэл гэж хардаг ш дээ уралдаан тэмцээн дайнд ямар хамаа байна аа
Эргүү хулмаснууд