УЛС ТӨР

Г.Занданшатар: Өрийн буруу бодлогоос болж 2030 онд Монголоос хөөгдөх вий

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг олны анхаарлыг ихэд татаад байна.

Тэрбээр, "2024 он хүртэл аргалаад явчих гэсэн өрийн удридлагын бодлого хожим нь 2030 он гэхэд Монголоос та, бид бүгдээрээ хөөгдөж, Монголдоо амьдарч чадахгүй хэмжээнд хүрэх өрийн цасан бөмбөлөгний онолоор яваад байна. Бондыг бондоор төлнө гэж З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг хэлж байхад шүүмжилж байсан.

Одоо бондыг бондоор, өрийг өрөөр төлж явсаар цасан бөмбөгний онолоор өр улам л нэмэгдэнэ. 2011 онд манай улс 9.6 тэрбум ам.долларын өртэй байсан бол одоо 30 тэрбум ам.доллар болж өссөн. Тухайн үед бид нэг хүнд 14 саяын өр ногдож байна гэж байсан. 2016 онд улсын өр 21.4 тэрбум ам.доллар болсон. Улсын өр, Засгийн өр гэж манайхан ялгаад байна. Төлбөрийн тэнцэл чинь эцсийн дүндээ Монголоос л гарна шүү дээ. Энэ нь өөрөө өөрсдийгөө хуурч, өрийн хавханд оруулж байна.

Хатуу анхааруулж хэлэхэд, Монголдоо амьдарч чадахгүй яагаад өрөнд оруулчихсан юм бэ, нийгмийн даатгалын сангийн өр 2030 онд 16 их наядад хүрэх тооцоотой. Өр энэ байдлаараа явбал 2030 онд 40 тэрбумд ам.долларт хүрнэ. Зүгээр ээ, зүгээрээ бид өрийг өрөөр, бондыг бондоор төлчихнө гэж явна.

37 тэрбумыг зээлийн хүүнд төлж байсан бол одоо 1.2 их наядыг төлж байна. 2016 онд 947 тэрбум төгрөг төлж байсан юм билээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, экспортоо дэмжиж гарахгүй бол хэцүүдлээ. Т.Доржханд, Х.Булгантуяа гишүүн ч тэр хэлж байна. Ингэж өөрөө өөрсдийгөө хуураад дэлхийд байхгүй үнэ цэнээр тооцохоо болъё.

Зимбабве, Замбигаас бид ДНБ-ий гадаад өрийн хэмжээгээрээ дутуугүй болчихоод байгаа. Нуугаад хаагаад өөрөө өөрсдийгөө хуураад явж болохгүй. Ирээдүйд би Монголоос хөөгдөж явахгүйн тулд та нарт үүнийг хэлж байна. "Та нар өрөнд бариулчихсан шүү дээ, хулгайч нар аа" гэж хэлүүлэхгүйн тулд. Үнэн бодитоор нь ярих хэрэгтэй. Ирээдүйд ил болно шүү дээ. Өрийн хавханд улсаа хийчихсэн эрсдэлд орохгүйн тулд хэлэх хэрэгтэй" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 19, 2022 16:27

GUCHIN JILD URIIG KHUBAAJ IDSEN MANANGIIN ERKH MEDELTNUUD KHUUGDUKHGUI,GADAGSHAA ZUGATNA. YADUU ARDUUD URUU UUREED IKH GURNUUDIIN BOOL BOLNO.

Зочин
Зочин
5 сар 20, 2022 00:05

2016 ОНООС ХОЙШ ӨР ТАЛИЙЖ ӨГСӨН ШҮҮ.Ч.ХҮРЭЛБААТАР ГЭХ ПОПУЛИСТ НӨХӨР ӨРИЙГ ӨРӨӨР ДАРЖ ДЭЭР НЬ НЭМЖ ӨР ТАВИАД БАЛЛАЛАА ДАА.ЯДАРЧ ЯВАХАД ЯР ГЭГЧЭЭР ХӨГЖЛИЙН БАНК , КАПИТАЛ ,НДС,ЭМДС, ГТЭС ЖДҮХС ГЭЭД БҮГД МАН ГЭДЭГ НЭГ НАМЫН ХАРМААНД ОРООД ДУУСЛАА ДАА. 101 ДЭХЬ ЖИЛДЭЭ МОНГОЛ ХҮН ЯДУУ ЯВСАН ОДОО БҮР МОНГОЛ УЛС МИНЬ ЯДУУРЧ ӨРӨНД ОРООЛ ДУУСАХ НЬ. ТҮҮХИЙ ЭД ЭРДЭС БАЯЛГИЙН ҮНЭ ТҮҮХЭН ДЭЭД АЭМЖЭЭНД БАЙХАД ӨРИЙГ ӨРӨӨР ДАРНА ГЭЖ ҮНЭХЭЭР СЭТГЭЛД БАГТАХГҮЙ БАЙНА .2016 ОНЫ СОНГУУЛИЙН ӨМНӨ МӨНХБАТ ГИШҮҮН 17 БООДОЛ НЭГТ БАРИАД $ ИНГЭЖ ӨСЖЭЭ ГЭЭД СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ БАЙСНЫГ САНААД ТЭР ҮЕД БАС Ч ЁС СУРТАХУУНТАЙ ТАНАГТАЙ БАЙЖЭЭ ГЭЖ БОДОГДОЖ БАЙНА ШҮҮ. БУРУУТАН БОЛ МАН ба Ч.ХҮРЭЛБААТАР

Зочин
Зочин
5 сар 20, 2022 08:06

Идэж ууж байгаад монголыг дампууруулаад 30 он гэхэд бүгдээрээ зугатаад гарчихна гээд сануулаад байнуу

Saran
Saran
5 сар 20, 2022 13:37

Олон улсын в�##�ютын сан, дэлхийн банк гэх мэт эдийн засгийн �##�уурчдын заавраар сайн явсан, МАН ыхан, үр дүн гарлаа, БАЯР ХҮРГИE

Зочин
Зочин
5 сар 20, 2022 16:30

Unen xeljee. Ta nar uls turchid ulsaa boddoggui. Denduu shunaltai, ulun xymyys yum. Ur zeeliig uls turchid ta buxen, ta nariin ger bul, xamaatnuud l avch idej uusan, zugaalsan. Odoo ta nar orlogo, umch xurunguuruu butsaaj tul. Ulsaa dampuuruulval ta nartai xatuu yarix baix shuu.

Иргэн
Иргэн
5 сар 20, 2022 18:13

Энэ их баялагийн орлого хаана орж төвлөрөөд байна вэ? Нүүрс. Зэс. Төмрийн хүдэр. Нефть бусад эрдэс баялаг ба татвар төлөгчидын мөнгө хаана юунд шингэж байна.
Түүхий эд баялагийн орлого МОНГОЛ БАНК-нд орж ирдэг юм уу?! Сахилга бат Санхүүгийн хатуу сахилга бат хэрэгтэй байна.
Үрэлгэн зангаа хар. Хэрэглээгээ хар. Амьдр�##� сайхан байна гэдэг зөвхөн тансаг хэрэглээнд биш шүү дээ.
Зөв бодлого шударга хатуу сайн ЗАСАГЛАЛ л хүлээгдэж байна

Зочин
Зочин
5 сар 20, 2022 20:04

Зугтаая гээд ури�##�аад бгаа юмуу өрөнд оруулсан хэргээ хүлээчлээ одоо тэгээд ш�##�гуулаач зандан даргаа

Зочин
Зочин
5 сар 20, 2022 20:20

Хэн ъкк

Холбоотой мэдээ

Back to top button