Нийгмийн

“Мэлхий гүнж” жүжиг Орхон, Булганы хүүхдүүдэд зориулан тасалбараа 50 хувь хямдруулжээ

“Орфей” театрын хоёр дахь уран бүтээл болох “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийг Орхон, Булган аймагт тоглоно. Жүжгийн зохиолыг Я.Баяраа бичин, ерөнхий найруулагчаар Никита Калмыков ажиллаж буй.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Орхон, Булган аймгийн хүүхэд багачуудад баяртай мэдээ дуулгахад, “Мэлхий гүнж” жүжгийн тасалбарын үнийг 50 хувь хөнгөлжээ. Эл хөнгөлөлт зөвхөн дээрх хоёр аймагт хийх тоглолтод үйлчлэх гэнэ.

Театрын урлаг нь хүүхдийн сэтгэн бодох чадвар болоод хүмүүжилд нь сайнаар нөлөөлдөг тул эцэг эхчүүд та бүхэн бяцхан үрсдээ оюуны хөрөнгө оруулалт хийж, дурсамжтай мөчийг нь хамтдаа бүтээлцээрэй

Орхон аймагт:

Хаана: Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборт

Хэзээ: V сарын 22-ны 13:00, 15:00, 17:00 цагт

Булган аймагт:

Хаана: Булган аймгийн Соёлын ордонд

Хэзээ: V сарын 21-ний 13:00, 15:00, 17:00 цагт

Жүжгийн тухай мэдээллийг 90025742, 80025742 дугаараас авах боломжтой.

Сонирхуулахад, "Мэлхий гүнж" жүжгийг Улаанбаатар хотод энэ сарын 30-наас тоглоно.

"Мэлхий гүнж" жүжгийн уран бүтээлчидтэй хийсэн ярилцлагыг эндээс үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button