НийгмийнСПОРТ

О.Балжинням: Надад даян аварга цол олгохыг би дэмжиж байгаа

УИХ-ын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Улсын аварга О.Балжиннямд даян аварга, улсын гарьд П.Сүхбат, Б.Гантогтох, И.Доржсамбуу нарт улсын арслан цол нөхөж олгох санал гаргаад буй. Мөн цөөнгүй бөхчүүдэд төдийгүй өнгөрсөн жил Хүй долоон худагт болсон барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн хүчтэнүүдэд цол нөхөж олгох асуудал яригдаж буй.

Энэ санал УИХ-ын чуулганаар дэмжигдэн, баяр наадмын тухай хуулийг батлавал 60 гаруй бөх цол нөхөж авна. Бөхчүүдэд цол нөхөж олгох болон бусад асуудлаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжиннямтай цөөн хором ярилцллаа.

СПОРТЫН АРБИТР Э.ОЮУНБОЛДЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ СЭРГЭЭСЭН ШИЙДВЭРЭЭ МҮБХ-НД ТАНИЛЦУУЛААГҮЙ

-МҮБХ-ноос улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан. Э.Оюунболдын гомдол гаргасны дагуу Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх хянан хэлэлцээд, танай холбооны шийдвэрийг хүчингүй болголоо гэсэн. Тэд танайд шийдвэрээ танилцуулсан уу?

-Танилцуулаагүй. Ямар нэгэн тодорхой хариу, албан бичиг МҮБХ-нд ирээгүй. Хэрвээ ямар нэгэн албан хариу ирвэл МҮБХ хэлэлцээд, тодорхой шийдвэр гаргах байх.

ДОПИНГИЙН ЗӨРЧЛИЙГ WADA-ГИЙН ДҮРМЭЭР ШИЙДДЭГ БОЛНО

-Спортын арбитрын шийдвэрийг танайх хүлээн зөвшөөрөх үү, эсэргүүцэх үү?

-Дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй.

-МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн чадамж Спортын арбитрт бий юү?

-Ямартай ч Спортын арбитр манайд шийдвэрээ танилцуулаг. Ямар үндэслэлээр МҮБХ-ны шйидвэрийг хүчингүй болгосон гэж таймбарлахыг нь харъя.

Ер нь бол допингийн асуудлыг Үндэсний баяр наадмын тухай хуулиар хэлэлцэж байна. Энэ хуульд допингтой холбоотой хэд, хэдэн чухал санал тусгасан байгаа. Хуульд тодорхой зааж байгаа. Одооноос допингийн асуудлыг олон улсын жишгийн дагуу WADA-гийн дүрмээр шийдвэрлэнэ, хариуцлага тооцно. Ингэснээрэнэ асуудал бараг Баяр наадмын комисс, МҮБХ-нд ч хамааралгүй болно.

WADA-гийн дүрмийн дагуу ямар шийтгэл оноох ёстой вэ, яг тэр дагуу л хариуцлага хүлээлгэнэ. Энэ жилийн наадмаас хойш допингийн асуудал цэгцэрнэ. Дахиж ямар нэгэн маргаан гарахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байгаа.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Допингийн шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүдэд цол олгох, дөрөв давсан бөхөөс ч мөн шинжилгээ авах зэрэг хэд хэдэн санал тусгаад байгаа юм билээ.

-Тав давсан бөхөөс допинг илэрвэл дөрөв давсан бөхөд улсын начин цол нөхөж олгож байгаа. Тэгэхээр дөрөв даваад, улсын цолтон болж буй бөх допингийн шинжилгээ өгөхгүй үлдээд байсан юм. Үүнийг цэгцлэхийн тулд ийм санал оруулсан.

-Тантай уулзсаных, зайлшгүй асуувал зохилтой нэг зүйл байна. Цөөнгүй бөхөд цол нөхөж олгох санал мөн энэ хуульд тусгаад байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Дээр үед зургаа давсан атлаа улсын начин, долоо давсан атлаа улсын харцага хэвээрээ байгаа цөөнгүй бөх бий. Үүний сацуу улсын гарьд, арслан цол нөхөж авах учиртай, болзлыг нь хангачихсан бөхчүүд мөн бий. Ийм бөхчүүдэд авах учиртай цолыг нь нөхөж олгох саналыг энэ хуульд оруулаад байгаа юм билээ.

-Танд даян аварга цол олгохыг та өөрөө дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Болзлыг нь хангасан бөхчүүдэд цол нөхөж олгох нь зөв байлгүй яах вэ. Нэгэнт шинэ цол бий болсон юм чинь авах ёстой хүмүүст олгох нь зөв. Зарим нь амьд сэрүүн, цөөнгүй нь бурхан болчихсон байгаа.

Зургаа давсан атлаа улсын начин гээд яваад байгаа. Сүүлийн үеийн бөхчүүд улсын харцага гэж цоллуулан, дээр нь эрэмбэлэгдээд байдаг. Ийм байж болохгүй. Нэгэнт зургаа давсан бөхөд улсын харцага цол олгоно гэсэн дүрэм гарсан тул үүнийхээ дагуу олгох л хэрэгтэй.

60 ГАРУЙ БӨХӨД ЦОЛ НӨХӨЖ ОЛГОХ САНАЛ ТУСГАГДСАН

-Ер нь нийт хэдэн бөхөд цол нөхөж олгох асуудал яригдаж байгаа вэ?

-60 гаруй бөхөд.

-Өнгөрсөн жил улсын наадмыг өнжсөн. Хүй долоо худагт болсон барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол нөхөж олгох асуудал яригдаж байна. Улсын наадамд түрүүлж, үзүүрлээгүй бөх улсын арслан, улсын гарьд гээд цоллуулах нь хэр зохистой вэ. Тухайн бөхчүүдийг үгүйсгэсэндээ бус улсын том цолны үнэлэмж унах вий гэж болгоомжилсондоо ингэж асууж байгаа юм шүү.

-МҮБХ Тэргүүлэгчдийн хурлаараа Хүй долоо худагт болсон барилдаанд цол олгох эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Тэгээд Баяр наадмын тухай хуульд санал оруулсан байгаа.

Тухайн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд цол олгохыг дэмжих эсэх нь Баяр наадмын тухай хуулийг хэрхэн батлахаас л шалтгаална. Бид зөвхөн санал л өгсөн. Түүнээс цол олгох, олгохгүйг МҮБХ шийдэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-21 13:14

Ц.Улаанхүүд заан өгөхгүй юм уу.

Зочин
Зочин
2022-05-21 14:21

Надад дархан аварга цол өгчөөч

Зочин
Зочин
2022-05-21 14:57

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ арсланд аварга цол өг төрийн баяр наадамд 5 үзүүрлэнэ гэдэг үнэхээр том амжилт шүү

Зочин
Зочин
2022-05-21 15:29

tgvl nadad ulsiin tsol uguhiig bi demjij bn

Зочин
Зочин
2022-05-21 16:16

Том Сүхбат Гантогтох хоёрт л цолыг нь өгч болно. Хүй долоон худагт болсон барилдаан бол цол олгохгүй байсан нь дээр Б�##�жинням аварга бол нэг л түрүүлсэн хүн шүү дээ тэгвэл Мөнхэрдэнэ аслан яах бэ бас сайхан амжилт гарагсан бөх шүү дээ ингээд байв�##� олон хүн гарах болно насан турш цол нэхсэн улс ирнэ шүү дээ

Зочин
Зочин
2022-05-21 16:21

Энэ хүн ичээсэй.. Ккк

Зочин
Зочин
2022-05-21 16:45

Sumiyabazar has 4vzvvreeree Arslan neg 10aaraa dayan yum bishvv

Зочин
Зочин
2022-05-24 07:39
Reply to  Зочин

Сумьяабазар аваагүй бхад б�##�жка дэмий биз дэ

баяр
баяр
2022-05-21 17:35

тбб оыд цол олгох нь буруу

Зочин
Зочин
2022-05-21 17:52

Хөгшин юмнууд одоо цолоор яахавдээ ямар барилдах биш

Зочин
Зочин
2022-05-21 17:53

Надад начин өг

Зочин
Зочин
2022-05-21 18:13

Tuhain tsag uydee avn tsolooroo yavah ni zov. Nas barsan hund heden jiliin daraa gavyat tsol olgodoggui bzde. Yamar yalgaa bn. Bitgii ingej demiirtsgee

Үнэн
Үнэн
2022-05-21 18:43

ЧИМЭЭГҮЙ ЦАРАЙЛЧИХААД ЭНЭ ХЭЛГҮЙ ДАДА ӨВГӨНД ДАЯН АВАРГА АХДАНА. ДҮРЭМ ЖУРМААРАА Л БАЙ. АВХ ЁСТОЙ БҮХ ЦОЛ НУНШИН АВЛАА БАЛЖИННЯМ НУЙА ОДОО БОЛНО.

Bidon
Bidon
2022-05-21 18:58

Zunug sevs

Зочин
Зочин
2022-05-21 19:03

Баяр наадмын хуульд өөрчлөлт оруулж нилээд олон бөхөд цол олгуулах сөнаачлага хэсэг хүмүүс гаргаж байгаа бололтой. Үнэхээр тийм юм бол хамгийн түрүүнд гинесийн номондбүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн улсын заан Санжаадамбад улсын аврага цол хүртээх асуудлыг хэлэлцүүлээчээ. Тэгээд 2016 онд түрүүлсэн а мжилтаар нь даянбиш дархан аврага цол олгуулб�##� шудрага ёсондилүү нийцэхийг УИХ-ын эрхэм гишүүд анхаарч хэлэлцэхийг хүсье.

Зочин
Зочин
2022-05-21 19:27

Төрийн наадамд түрүүлж үзээгүй бөх арслан цол авсан явах юм. Юун даян аварга вэ арслан цолны болзол хангасан л бөх ш дээ. Сумогийн шударга шүүлт, цол олгох дүрмээс сур�##�цаач дээ.

Бөх
Бөх
2022-05-21 19:33

Жинхэнэ сампирсан дампуу юм болох нь. Юун ноднингийн Хүй долоон худгийн барилдаан бэ?! Түрүү бөх нь улсын нэг ч цолтонтой барилдаагүй шүү!!!

Зочин
Зочин
2022-05-21 21:08

Б�##�жаа аваргад өгөхөд буруудахгүй.Түвшинбаяр,Сумъяа гэх мэт олон олимп,дэлхийн аварга төрүүлсэн хүн шүү

Зочин
Зочин
2022-05-21 21:22

Монголчууд цол хэргэм, шагн�##�ын дон шүгэлсэн үү гэмээр л юм болох юм даа мэдэхгүй маш их тусч бнаа сайн уу муу юу

Иргэн
Иргэн
2022-05-21 21:44

Б�##�жинням ахад аварга цол болноо юун даян аварга тэрний оронд Мөнх-эрдэнэ арсланд аварга цол өг Гантогтох Доржсамбуу юу вэ Сүхбат гарьд бол арслан өгөх ёстой

иргэн
иргэн
2022-05-21 21:45

Энэ өвгөнд ичих булчирхай байна уу, 1 түрүүлсэн хүнд юун даян аварга, арслан цол л олгодог биздээ. Хэзээ �##�гасаад аварга цол авчихдаг юм бэ? Одоо даян аварга руу зүтгээд л.

Зочин
Зочин
2022-05-21 22:59

Бөхчүүд ийм тэнэг ш дээ !"Надад ........цол өхийг БИ ДЭМЖИЖ БНА" гэнээ яаж амнаас нь гарч байноо ? Кх кх кх

Иргэн
Иргэн
2022-05-22 01:27

Том Сүхбат агсанд арслан цол гантогтоход арслан цол доржсамбууд арслан цол мөнхэрдэнэд аварга цол жавхлантөгсөд заан цол олгох нь зүйд нийцнэ.
Б�##�жинням урьдчилаад л аварга цолоо авчихсан шүү дээ. Болоо юм биш үү.!? Ёс жудагтай байгаач дээ.
Тэгэхэд Сүхбат. Гантогтох. хоёр ялгаварлагдаад л Мөнхэрдэнэд ч мөн адил шүү..
МҮБХ л энэ бөхийн цол гуншинг зохицуулж байх ёстой.
Их хур�##� Засгийн газар ЕРӨНХИЙЛӨГЧ Дээд Шүүх энэ бөхийн цол нтр юманд хошуу дүрж доош ороод байдаг нь зохимжгүй байна.
Төрийн цагдаадаа олгож байгаа Улс Армийнхандаа олгож байгаа цолыг мөн Ардыг гэгээрэлийнхэндээ Эрүүлийг хамга�##�ахынхандаа. Онц тээвэрчиддээ ерөнхийлөгчийн зарлиг Засгийн газрын шийдвэрээр зохих цолыг олгож баймаар юм.
Бөхөөс илүү. Бөхчүүдээс илүү Улс нийгэмд чух�##� үүрэг гүйцэтгэж байна шүү дээ.

Зочин
Зочин
2022-05-22 01:42

Мөнхэрдэнэ тав үзүүрэлчихээд арслан. Б�##�жинням нэг түрүүлээд аварга адилхан ойгоор үзүүрлэсэн Сүхбат. Гантогтох хоёр яагаад ялгаварлагдаад байна аа.
Мөнхэрдэнэд аварга цол..мөнхбаатар ч аварга цол жавхлантөгс ч заан цол авчихмаар байна ш дээ.
МҮБХ л шийдвэрээ гаргаж зохицуулж шийдээчээ. Юун их хур�##�аар шийдэх вэ гишүүд юун бөхийн цол гуншин чимэг хуурнин шуугигч.ярилцаад сууна гэдэг илүү л байна.

Зочин
Зочин
2022-05-22 01:47

Б�##�жинням тэр үедээ цол �##�гасаад авчихаа биз дээ. Сүхбат �##�гасч аваагүй.. Б�##�жинням жудагтай байна шүү

Зочин
Зочин
2022-05-22 02:30

Энэ хүнд ер нь өөрийн ухаан,ухамсар бна уу, таминь ээ ?!

ZOCHIN
ZOCHIN
2022-05-22 05:07

HUSELD HYZGAAR UGUI...

Зочин
Зочин
2022-05-22 10:42
Reply to  ZOCHIN

tenegleld hyazgaar ugui

Зочин
Зочин
2022-05-22 07:58

Гэнц түрүүлчээд эргүү пи�####�

монгол
монгол
2022-05-22 08:48

ингэж хууль дүрэм гаргаж өнгөрсөнөө өөрчдөөп байх юм бол хууль дүрэм гэж байхын хэрэг �##�га
нэртэйгээр нь Чингис хаанд Монгол улсын ХААН цол нөхөж олгоё

Мөөеө
Мөөеө
2022-05-22 11:18

Б�##�жиннямаа чи ганцхан түрүүлчээд ичиж үхмээр пидда вэ.

Зочин
Зочин
2022-05-22 11:40

Хол очиж нохойн дуу гаргахтай.

Иргэн
Иргэн
2022-05-22 11:56

Энэ бөх нэртэй юмнууд мөнгө, цол хоёрын хойноос ичих нүүрэндээ элгээ наагаад явах юм. Эд нарын үед монгол бөх жинхэнэ утгаа �##�даж байна дөө.

Зочин
Зочин
2022-05-22 12:32

Өнгөрсөн жилийнх бол дэмий . Улсын наадам , за луучуудын байгууллагын ой хоёр чинь тэс өөр хоёр юм шүү

Иргэн
Иргэн
2022-05-22 15:19

МОНГОЛЧУУД БИД ХЭЗЭЭ НЭР АЛДАРЫН ТӨЛӨӨ НҮДЭЭ УХААД ӨГ ӨХӨД БЭЛЭН ҮЖИРСЭН ҮХМЭЛ ҮЗЛЭЭСЭЭ САЛНАА!!!

Зочин
Зочин
2022-05-22 20:15

Гоё юмооо бодсоноо яаридаг болсон эрх чөлөө мандтугай

Зочин
Зочин
2022-05-22 20:40

Даварчихсан гүлдгэр бэ битгий горьд

Зочин11
Зочин11
2022-05-22 22:15

Хүй 7 худагт болсон наадамд цол олгохн буруу. МЗХ-ны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан наадам. Цол олгох байсан бол томчууд ш�##� өөрөөр барилдана шүүдээ. Энэ жил 100 жилийн ойгоор яаж барилдахын харцгаая. МҮБХ тэргүүлэгчид төрийн наадам ТББ-ын ой 2оо ялгахаа байчихаа юу эсвэл авилг�##� авчихсануу та нар

Ard
Ard
2022-05-23 13:56

Zaa boli2 tom suhbatad l ug

Зойн
Зойн
2022-05-23 15:43

Сүүлийн үеийг ч сайн мэдэхгүй юм дээхнэ үед бол Баянмөнх аврагын үеийн �##�дартай хэсэг үеийн бөхчүүд байсан дараа үед н Батэрдэнэ аврагын үеин бас хэсэг бөхчүүдээс сайхан барилдаж олныг баясгадаг наадамд ч олон үзүүрлэсэн Б�##�жинням Мөнхэрдэнэ хоёр бөхийг сайн мэдэж байна энэ хоёроо улсаас олныг баясгаж олон жил сайхан барилдаж байсан гавьаг н үнэлэх н зүйтэй байх өө

Гантулга
Гантулга
2022-05-23 16:17

Ард түмний хүчээр анх дүрэм гаргуулж Аварага цол авчихаад. Одоо яасан ч ханаж цаддаггүй шун�##� юм бэ дээ

Зочин
Зочин
2022-05-24 07:37

Ямар амжилтаар энэ бачка даян аварга болох гээд бнаа. Ичихгүй надад цол олгохыг дэмжинэ гэнэ дэ

Ядуу ард.
Ядуу ард.
2022-05-26 14:43

Том буюу П. СҮХБАТ агсанд Арслан, тэрч бүү хэл АВАРГА цолыг нөхөн олгох хэрэгтэй. Харин Мөнх-Эрдэнэ арсланд АВАРГА ЦОЛ,
Баянмөнхийн ГАНТОГТОХ ОД АРСЛАН цолыг нөхөж олгох хэрэгтэй. Б�##�жиннямд бол цол ахиулахгүй байхад болно, учир нь Б�##�жинням улсад түрүүлээгүй байж аварга цолоор шагнагдсан. ШУДАРГА Л БАЙЛДАА!????????????????????✈️????

Холбоотой мэдээ

Back to top button