Нийгмийн

Богд ууланд гал гарсны улмаас 3 га талбай шатлаа

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын Жаргалантын аманд шар өвсөнд гал гарч, улмаар уулын мод руу тархан ойн түймэр болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт тавдугаар сарын 20-ны 18:01 цагт иржээ.

Дуудлагын дагуу НОБГ, нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 20:25 цагт цурамд оруулсан бөгөөд 21-ний өдрийн 13.00 цагийн байдлаар галын тархалтыг бүрэн зогсоож, цурамд оруулсан хэвээр байна. Түймэрт ойролцоогоор 3 га ойн талбай өртжээ.



Иргэд ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button