СПОРТ

Ш.Пэрэнлэй дэлхийн хошой аварга боллоо

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-23-нд болж байна.

Тэмцээнд 48 орны баг тамирчид хуран чуулсан бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр ахмадын 70-аас дээш насны ангиллын 59 кг-ын жинд Орхон аймгийн тамирчин Ш.Пэрэнлэй алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр цээжнээс 75 кг-ыг шахсанаар дэлхийн аварга боллоо. Ш.Пэрэнлэй нь дэлхийн хошой аварга болж буй бөгөөд өнгөрсөн жилийн тус тэмцээнд түрүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button