Нийгмийн

Боксын ДАШТ-ийг Б.Атарбаяр, Ц.Цогтгэрэл нар шүүлээ

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн дэлхиын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын шүүгч Бямбабаярын Атарбаяр, Цэрэнхандын Цогтгэрэл нар дэнсэллээ. 

“Белград-2022” ДАШТ-ий дараа IBA-ийн ерөнхийлөгч Умар Кремлев тэдэнтэй уулзан, хүндэтгэл үзүүлэв.

IBA-ийн гурьан одтой шүүгч, ОУХМ Б.Атарбаяр боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 48 кг-аас +91 кг хүртэлх бүх жинд медаль хүртсэн ховор амжилтын эзэн. 

Монголын боксын анхны эмэгтэй олон шүүгч Ц.Цогтгэрэл өнгөрсөн жил Токиогийн олимпийн зуны олимпийн наадмыг шүүсэн туршлагатай.

Мөн Монголын боксын эмэгтэй шүүгчдээс анх удаа тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдийг шүүн, анхдагч болоод байгаа юм. IBA-ийн гурван одтой шүүгч Ц.Цогтгэрэл ДАШТ-ийг дөрөв дэх удаагаа шүүлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button