НИЙГЭМ

Дархан чиглэлд Баянчандмань сумыг дайран өнгөрөх замыг наадмаас өмнө нээхийг үүрэг болгов

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тавдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэг, хоёрдугаар багцад ажиллалаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1-р хэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил эхэллээ. Тус багцын ажлыг Арж капитал ХХК гүйцэтгэж байгаа юм.  Энэ хэсгийн 37 км замын суурь асфальтбетон хучилтын ажлыг 6 сарын 8 гэхэд дуусгахаа тус компанийнхан танилцууллаа.

2022 оны 5 дугаар сарын 06-20-ны өдрийн хооронд хийсэн ажлын гүйцэтгэл

Багц-2 дугаар хэсгийн эхний 27 км, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг долдугаар сарын 10 гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид өглөө. Ингэснээр Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button