ДЭЛХИЙ

НЭГ ДОРООС: Лабораториос гаралтай гэх сармагчны цэцэг өвчний тухай дэлгэрэнгүй

Сармагчны цэцэг өвчин нь анх 1958 онд лабораторийн сармагчнаас илэрч байсан учир ийнхүү “сармагчны” гэх тодотгол авах болжээ. 1970 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад гарч байжээ. Өвчний хамгийн том дэгдэлт 1996-1997 онд гарч байсан.

Конгогоос гадна Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Нигери, Кот-д'Ивуар, Либери, Сьерра-Леон, Габон, Өмнөд Судан зэрэг Африкийн есөн оронд сармагчны цэцэг өвчний халварын тохиолдол бүртгэгдэж байжээ. Мөн Африк тивээс гаднах анхны тохиолдол 2003 онд АНУ-ын баруун хойд хэсэгт илэрч байж. Хамгийн сүүлд 2017 оны есдүгээр сард Нигери улсад томоохон дэгдэлт гарч, тухайн үед 558 халдварын тохиолдол илэрсэн байна.

---ӨВЧИН ЯМАР АЮУЛТАЙ ВЭ---

Сармагчны цэцэг өвчин нь байгалийн буюу хар салхин цэцэг өвчинтэй төстэй боловч хөнгөн явцтай, үхэлд хүргэх тохиолдол багатай гэгддэг. Гэвч, өвчний шинж тэмдгүүд нь тийм ч таатай биш байдлаар илэрдэг. Халдвар авсан бол өвчтөнд халуурах, цэврүүт тууралт гарах, лимфийн буюу тунгалагийн зангилаа хавдах зэрэг үндсэн шинж тэмдэг илэрдэг. Үүнээс гадна өвчин нь олон тооны хүндрэлийг үүсгэдэг.

Ихэнх тохиолдолд инкубацийн хугацаа буюу халдвар авсны дараа шинж тэмдэг илрэх хугацаа нь 6-16 хоног үргэлжлэх боловч  21 хүртэл хоног үргэлжилж болдог. Хамгийн аюултай шинж тэмдэг нь арьсан дээр тууралт өгч, цаашлаад хамуу үүсэхэд хүргэдэг ба халдваргүй хүмүүст хамгийн аюултай байдаг. Арьс эдгэрснээс хойш хоёроос гурван долоо хоногийн дотор ул мөр нь арилдаг. Ерөнхийдөө сармагчны цэцэг өвчнийг жирийн салхин цэцэг өвчинтэй эндүүрэх тохиолдол элбэг.

ДЭМБ-ын тооцоогоор нийт тохиолдлын ердөө 3-6 хувь нь нас бардаг. Өвчтөн нь насны хувьд залуу байх тусмаа нас барах магадлал өндөр байдаг аж.

Сармагчны цэцэг өвчний вирус хүнээс хүнд халдварлах нь ховор гэж ДЭМБ онцолжээ. Гэсэн ч, халдвар нь амьсгалын замын шүүрэл, халдвартай хүний ​​гэмтсэн арьсанд гар хүрсэн, эсхүл халдвартай хүний эдлэж хэрэглэж байсан эд зүйлс зэрэгт хүрсэн бол халдвар авч болно. Мөн нэг нэгэнтэйгээ ойрхон зайд нэлээд удаан хугацаанд хамт байсан бол вирусийг агаар дуслын замаар авах боломжтой гэжээ.

Өвчтэй малаас хүнд халдварлах нь маш элбэг. “Monkeypox” буюу сармагчны цэцэг өвчин нь цус болон биеийн ялгадасуудтай шууд харьцах, эсхүл салст бүрхэвчээр дамжин халдварладаг. Вирус тээгчид зөвхөн сармагчин төдийгүй хэрэм, харх зэрэг бусад мэрэгч амьтад ч багтана.

Гэсэн ч, Европт халдвар авсан хүмүүс вирусийг бусад хүмүүсээс авсан гэгдэж байна. Тэгэхээр хүнээс хүнд халдварласан гэсэн үг. Зарим хэвлэлүүдэд хүн сармагчинтай бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсноос эл өвчин дэлгэрсэн гэж байгаа юм. “Евроньюс” агентлагийн мэдээлснээр, вирус нь Испанийн Мадрид хотод дөрөвдүгээр сараас хойш тархаж байгаа учир халдварын тохиолдол илүү ихэссэн байх магадлалтай гэжээ. Харин “Fortune”-ийн мэдээлснээр, Английн Лондон хотод халдварын долоон тохиолдол илэрсэн ч тэдний ихэнх нь бие биетэйгээ огт харьцаж байгаагүй гэдгийг эмч нар баталж байгаа юм. Тиймээс халдварыг чухам хаанаас авсан эх үүсвэр нь тодорхойгүй байгаа аж.

Өөр нэг анхаарал татаж байгаа зүйл бол ижил хүйстнүүдийн дунд халдварын тохиолдол түлхүү илэрч байгаа гэсэн мэдээлэл юм.

Халдвар бэлгийн замаар дамжиж байна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж эхэлсэн. Гэсэн хэдий ч, ДЭМБ сармагчны цэцэг өвчин нь бэлгийн замаар тархдаг гэсэн баталгаатай мэдээлэл байхгүй гэдгийг онцолж байгаа юм. Тиймээс, өвчнийг илүү сайн ойлгохын тулд судалгаа хийх шаардлагатай хэмээн ДЭМБ дүгнэсэн.

---ЭМЧИЛГЭЭ БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ---

Салхин цэцэг өвчний эсрэг вакцин нь 85 хувийн үр дүнтэй болохыг ДЭМБ тэмдэглэжээ. Асуудлын гол нь вирусийн илүү түгээмэл хувилбарыг бараг бүрэн ялсны дараа түүний эсрэг вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхээ больсон тул вакциныг хүн амын ихэнх нь ашиглах боломжгүй болсон гэсэн үг. Тиймээс, сармагчны цэцэг өвчнийг эмчлэх тусгай эмчилгээ байхгүй, харин ихэнх тохиолдолд өвчин өөрөө эдгэрдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд ярьж байгаа юм.

Вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Испанийн Эрүүл Мэндийн Яам болон орон нутгийн эрх баригчид эрүүл ахуйн сэрэмжлүүлэг гаргаад байна. Мөн хойд хөрш ОХУ-д тавдугаар сарын 19-нд Роспотребнадзор алба ОХУ-ын хилээр сармагчны цэцэг өвчний халдвар тус улсад орж ирэх аюултай учир ариун цэврийн хяналтыг улам чангатгажээ. Одоогоор ОХУ-д эл өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.

Ер нь срмагчны цэцэг өвчний дэгдэлт Африкийн орнуудад байнга гардаг. Дээр дурдсанчлан өмнө нь халдварын олон тохиолдол Конгод гарч байсан ч одоо Нигери улсад бүртгэгдээд байна. Нигери улсад 2017 оноос хойш сармагчны цэцэг өвчний тохиолдол идэвхтэй бүртгэгдэж, одоо хэр нь идэвхтэй байгаа юм. АНУ болон Европын хэд хэдэн оронд сармагчны цэцэг өвчний халдвар илэрч байгаа нь аялал жуулчлалын үе эхэлсэнтэй холбоотой.

2022 оны тавдугаар сард сармагчны цэцэг өвчин илэрсэн Африк тивээс бусад улс орнуудыг дурдвал: Австрали, АНУ, Бельги, Герман, Израиль, Испани, Итали, Канад, Португал, Франц, Швейцарь. Одоогийн байдлаар эдгээр 11 оронд халдварын тохиолдол бүртгэгджээ.   

Бельги улсын хувьд эрх баригчид сармагчны халдвар авсан хүмүүст 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоохоор болсон байна. Ингэснээрээ сармагчны цэцэг өвчний эсрэг хорио цээрийн дэглэм тогтоосон анхны улс боллоо. Энэ талаар тус улсын “La Libre Belgique” сонин өчигдөр /2022.05.22/ мэдээлжээ.

Тус улсад сармагчны цэцэг өвчний халдварын гурван ч тохиолдол илэрсэн учир Бельгийн эрсдэлийн үнэлгээний бүлгийн хуралдаанаар дээрх хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан хэмээн хэвлэлд бичжээ.

Сармагчны цэцэг өвчний вирус дөрөв болон тавдугаар сард Баруун Европын хэд хэдэн улс, түүнчлэн бусад тивд тархаад байгаа юм.

Харин манай улсад сармагчны цэцэг өвчлөлийн талаар ХӨСҮТ “Фэйсбүүк” хуудсандаа мэдээлэл нийтэлжээ. Мэдээлэлд, сармагчны цэцэг өвчин нь нутагшмал биш, манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн гэжээ. Тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д бүртгэгдсэн хэмээн мэдээлжээ. Мөн халдварт өвчин цаашид бусад бүс нутгуудад тархах магадлалтай хэмээн ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээ гаргажээ.

Дэлхийн 11 оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн гэсэн жагсаалтад өөр бусад орны нэр ч шинээр нэмэгдэж магадгүй гэсэн тооцоог гаргаад байна. Тиймээс, ДЭМБ яаралтай арга хэмжээ авч, бүх орны Засгийн газруудтай хамтран ажиллаж, иргэдийн дунд сармагчны цэцэцг өвчний халдварын тохиолдлыг хянаж эхлээд байна.

ЗӨВЛӨМЖ:

  • Сармагчны цэцэг өвчтэй хүнээс хавьтал болон агаар дуслын замаар вирусээр бохирлогдсон эд зүйлсээр дамжин халдвар авах эрсдэлтэй. Тиймээс, коронавирусийн халдварын үед өмрдөж байсан гарын ариун цэврийг сайтар сахих дүрмийн дагуу гараа тогтмол савандаж угаах, эсхүл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч бодис хэрэглэх, вирус тээж болзошгүй зэрлэг ан амьтны мах идэх, түүнтэй харьцахаас зайлсхийхийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.

Өмнө нь, сармагчны цэцэг өвчин Африк тивээс хальж, 2018, 2019 онд Израиль, Сингапур, Их Британид халдварын тохиолдлууд бүртгэгдэж байсан. Халдварын эх үүсвэр нь бүгд Баруун Африкаас гаралтай байв. Халдварын нас баралтын төвшин ойролцоогоор дөрвөн хувьтай гарч байжээ.

Албан ёсны мэдээллээр, сармагчны цэцэг өвчний тархалтын механизм нь коронавирусийнхаас огт өөр аж. Та халдвартай амьтны махтай, эсхүл өвчтэй хүнтэй харьцсан бол халдвар авах магадлалтай. Эл вирус нь хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү аюултай гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Эх сурвалж: CNBC, WHO, NBCNews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-23 07:58

mongold orj ireesei

Зочин
Зочин
2022-05-23 11:03

орчуулга дээрээ ажиллаачээ, хүнд хэрэгтэй мэдээллийг бүр ойлгохын аргагүй болгоод, утга санаа нь зарим газраа �##�дагдсан юмуу гэж бодмоор....

Зочин
Зочин
2022-05-23 11:19

Ямар аймаар юм бэ????????

Зочин
Зочин
2022-05-23 11:48

Ариун цэврээ маш сайн цахимаар юм байна даа. Ернь бээлийн, маскнаас с�##�ах хэрэггүй аж

Зочин
Зочин
2022-05-23 11:57

лабораторууд чинь нарийн мэдрэг цэвэр түвшинд ажилдаггүй юм уу, Заваарсан юм аа

Холбоотой мэдээ

Back to top button