Нийгмийн

Улсын начин Б.Чимэдвандан түрүүлж, таван сая төгрөгөөр шагнуулав

“Үндэсний бөх, үнэт өв” барилдаан Завхан аймгийн төв Улиастай хотод өчигдөр боллоо.

Барилдаанд улсын гарди Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Ш.Уламбаяр, Т.Бэгзсүрэн, Ш.Пүрэвгарьд, улсын начин Л.Лхаа-Очир, Б.Чимэдвандан, Б.Хишигбаатар, Б.Серик, Ц.Бямба-Очир, Т.Дүгэрдорж нарын улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн зодоглолоо.

Барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян дэвжээ”-ний бөх, улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ойгор Алтай” ХХК-ийн бөх, улсын начин Бередмуратын Серик үзүүрлэв.

Түрүү бөхийг таван сая төгрөгөөр байлжээ.

Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Тэргэн нүүр” ХХК-ийн бөх, улсын гарди Батнасангийн Гончигдамба, Алдархаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 325-р анги, “Тэргүүн саруул” зам ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын начин Лхагваагийн Лхаа-Очир нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын харцага Ш.Уламбаяр, Т.Бэгзсүрэн, Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Ч.Мөнхтогтох нар үлдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button