СПОРТ

18 настай Д.Батсүрэн улсын аварга боллоо

Шатрын 2022 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингисхаан хотод үргэлжилсээр. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилд их мастер А.Энхтуул түрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эрэгтэйчүүдийн ангилалд их мастер Дамбасүрэнгийн Батсүрэн түрүүллээ. Монголын хамгийн залуу их мастер тэрбээр сүүлийн өрөгт их мастер Б.Гүндаваатай тэнцсэнээр түрүүлэх болзол хангалаа.

18 настай Д.Батсүрэн улсын аварга анх удаа түрүүлж, шинэ аваргаар тодров. Монгол Улсын 32 дахь удаагийн аварга тэрбээр 16 нас, 11 сартайдаа их мастер болж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button